ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бүх төрлийн паспорттай иргэд Уругвай улс руу 30 хоног визгүй зорчих боломжтой

    -Засгийн газрын өнөөдрийн /2018.05.02/ хуралдаанаас гаргасан шийдвэр-

    Уругвай Улсын Гадаад харилцааны дэд сайд Ариель Бергамино өнгөрсөн сард Монгол Улсад айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын үеэр тэрбээр "Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улс хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурсан юм.

    Өнөөдөр тус хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газраас баталлаа. Ингэснээр иргэд хоёр улсын хилээр харилцан нэвтэрсэн өдрөөс хойш 30 хоногоос илүүгүй хугацаанд виз авах шаардлагагүй болж байна.

    Мөн Уругвай Улс нь манай улстай бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх хэлэлцээр байгуулсан Өмнөд Америкийн гурав дахь улс болж байгаа юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй