Японы Осака хотын “Universal Studio Japan” паркийн “Нисдэг луу” нэртэй тоглоом өчигдөр агаарт хурдлах замдаа гацсанаас 64 хүн хоёр цаг хүртэл хугацаанд толгойгоороо доош харж дүүжлэгджээ.
Паркийн захиргааны мэдэгдэлд “Нисдэг луу”-ны хоёр цуваа тэрэг 1,100 метр урт аялалынхаа замын дунд газраас 30 метрийн өндөрт гацсаныг баталсан байна. Дүүжлэгдсэн тоглогчдын хамгийн сүүлийн хүнийг хоёр цагийн дараа буулгажээ.
Паркийн захиргаа хүмүүсээс уучлал гуйж, төмөр зам дээрх хөдөлгүүрийг зохицуулагч төхөөрөмжинд асуудал гарснаас гацсаныг тайлбарласан байна. Өдрийн 4:45 цагт уг техникийн асуудал гарч, засварласны дараа оройн 7:00 цагт “Нисдэг луу” дахин ажиллаж эхэлжээ.
Эх сурвалж: Kyodo News
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт