ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тавдугаар сард таныг юу хүлээж байна вэ?

    Хонь

    Ерөнхий төлөв: Азтай гэгээлэг өдрүүд энэ сарын турш танд тохиолдоно. Хонины ордныхонд маш ээлтэй сар бөгөөд өмнө нь төлөвлөөд амжаагүй байсан ажилуудаа амжилттай дуусгаж чадна. Бүх л эхэлсэн үйлстээ амжилт олж чадна. Өөрийн чинь ирээдүй шууд хамаарах тэр хүнд та өндөр үнэлэгдэх болно. 5-р сард өөрийн ирээдүйгээ харах билгийн нүд улам нээгдэж улмаар ахуйн болон санхүүгийн асуудлаа амархан шийдвэрлэж чадна. Хувийн байр сууриа улам бэхжүүлэх үе байна. Та эргэн тойрныхондоо мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх бөгөөд энэ нь ялангуяй эсрэг хүйсний хүмүүст илүү мэдрэгдэнэ. Өөрийнхөө санаачлага, сэргэлэн байдлынхаа ачаар та олон сар хүрч зориглоогүй тэр ажлын ард гарч чадна. Сарын турш та санхүү, мөнгөнийхөө байдлыг сайжруулах, ажил хэргийн болоод найз нөхдийн харицааг улам бэхжүүлэх зэрэгт анхаарлаа хандуулах бөгөөд энэ зохих үр дүнгээ өгнө. Түүнчлэн хол, ойрын төрөл садангынхаа асуудлыг шийдвэрлэхэд таны оролцоо зайлшгүй чухал 3-р сар болон 4-р сарын 15-наас хойш төрсөн хүмүүс энэ сард ихээхэн амжилт бүтээл дүүрэн байна. 5-р сард та үхэр, нумын ордныхны зүгээс дэмжлэг авах ба бусад хониныхон ч танд ээлтэй байна. Загасныхантай улам нягт хамтрах бөгөөд таны зүгээс ихрийнхэнд гараа сунгаж туслах хэрэг гарч магадгүй. Жинлүүрийнхнээс зайгаа барьсан дээр. Сексийн мэдрэмж, бусдыг татах чадвар өндөр байна. Иймээс баруун солгойгүй эсрэг хүйстнээ эргүүлж айлгүйтэх магадлалтай. Гэхдээ үргэлж хоёр нүүр гаргахыг тэвч. Шударга байхыг эрхэмлэ. Зарим хонинууд нууц амрагтай учирна. 

    Үхэр

    Ерөнхий төлөв: Үхрийнхний хувьд ихээхэн үр бүтээлтэй сар. Иймд зориг зүрхээ чангалж өөрийгөө харуулах цаг болсон гэдгийг анхаар. Гэхдээ амиа бодож хэт алдарших гэж оролдсоны хэрэггүй. Эхлээд та өөрийхөө бодож санасныг хэрэгжүүлж эхлэ. Гадаад имиджээ анхаарч өөрчил. Хөрөнгө мөнгөнийхөө байдлыг дээшлүүлж, төрөл төрөгсөдтэйгээ харьцаагаа улам ойртуулж сайжруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ сард та өөрийнхөө хүч билиг, авьяас чадлыг дүүрэн мэдрэх нь байна. Урьд нь хүрч зүрхэлдэггүй байсан хүнд ажлуудыг та татгалзалгүй орж чадна. Гэхдээ энэ бүхнийг барьж авахдаа дэс дараалалтай өөрт хэрэгтэй чухал гэснээс барьж аваарай. Сарын турш ажил хэргийн чинь амжилт таны нийтэч чанар, бусдыг сонсох чадвар, бусдад таалагдан үнэлэгдэх зэргээс хамаарна. 5-р сар бол ажил хэргийн чухал шийдвэр гаргах, танил талынхаа хүрээг өргөтгөх, шинээр юм сурах зэрэгт маш ээлтэй сар. Сардаа эхлүүлсэн таны олон ажил үйлс цаашдаа урт удаан хугацаанд хөгжин дэвших нигууртай. Үхрийнхэнд хонь, ихэр, нум, мэлхийн ордныхон ээлтэй байна. Гэхдээ мэлхийн ордныхонтой санхүүгийн талаар хамтраад ашиггүй гэдгийг анхаар. Арслан болон хилэнцийн ордныхонтой харьцах олигтой үр дүнд хүрэхгүй. Учир нь та нар бие биесээ ойлгохгүй тунирхан муудалцах магадлалтай. Бас загасныхантай түр хугацаанд таарч тохирохгүй байх нь. Үхрийнхэн техник төхөөрөмж, цахилгаан тоноглол, ахуйн хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой байгаарай. Түүнчлэн энэ сард согтууруулах ундаанаас хол байсан нь дээр. Учир нь архи, пиво нь таны эрүүл мэндэд ноцтой муу нөлөө үзүүлэх нь байна. Од гаригийн байрлалаар та энэ сард янаг амрагын явдлаар дүүрэн байх нь. Сэтгэл хөдөлгөсөн, шинэ онцгой мэдрэмжийг хүсэх болно. Гэхдээ та өөрийгөө хэт үнэлж хайр дурлалын явдалд оролцвоос эвгүй байдалд хүрнэ. Түүнийг хүндэтгэж харьцах хэрэгтэй өөрийнхөө амиа бодсон байдлыг тэвч. Сарын турш таны сэтгэл санаа тогтворгүй байж нууц амрагын олон шийдэл гарч магадгүй. Гэвч та энэ бүхэнд толгойгоо мэдүүлэлгүй нэр хүндээ алдахгүй байхыг хичээ.

     

    Ихэр

    Ерөнхий төлөв: Ихрийнхний хувьд хамгийн ээлтэй үе нь байна. Ялангуяа 5-р сард болон 6-р сарын эхэнд төрсөн хүмүүст бүрч илүү тааламтай. Энэ нь таны амжилт бүтээл дүүрэн байх сар бололтой. Гэхдээ бага зэрэг хүндрэл гарч магадгүй. Та энэ сард ажил, амьдрал, бүхий л хүрээнд амжилт олж, олон зүйлийг сайн сайхан байдалд хүргэж чадна. Харин энэ үед хэвшиж дадсан хуучин арга барилаа өөрчлөхийг бод. Хуучин арга замаар биш харин туршилт, зөгнөлийг зоригтой хослуулж хэрэгжүүлбэл зохино. Сарын турш таны амьдралд олон гэнэтийн явдал, элдэв тохиолдлууд тохионо. Элдэв зүйлийн тайлагдашгүй зүйл, нууцлаг үзэгдэл, ертөнц таны сонирхлыг илт татах магадлалтай. Олонхи ихрийнхэний зөн совин идэвхжинэ. Зүүд ёронд анхаарлаа хандуулах нь зөв. Хувь заяаны зурлага болон зөн совиндоо бага ч гэсэн итгэж байх хэрэгтэй. Таны дотоод сэтгэлийн чадавхи идэвхжинэ. 5-р сард та сайн найз нөхөдтэйгээ харьцаагаа бэхжүүлэх хэрэгтэй. Үүссэн зөрөлдөөн, үл ойлголцлыг тэр бүрд нь зохицуулж бай. Мөн гэр орноо тохижуулж, засвар хийх нь зүйтэй. Бас урлаг соёлын гайхамшгийг мэдэрч музей, үзэсгэлэн үзэж заримдаа театрт очиж байх хэрэгтэй. 5-р сард шинэ зүйл сурах, аялалаар явах, өөр зан заншил, соёл иргэншилтэй танилцахад тохиромжтой. Бүхийл шинэ зүйлд соргогоор хандаж хүлээн авах хэрэгтэй. Аливаа өөрчлөлт шинэчлэлтийг хийхээс бүү татгалз. Зоригтой энэ ажилд ор. Найз нөхдийнхөө дэмжлэг туслалцааг энэ зорилгод авч ашиглах нь зүйтэй. Харин та энэ сард хортой муу зуршлуудаасаа татгалзахаар шийдсэн бол хамгийн ашигтай үе. Жнь: та тамхинаасаа гарая гэж бодвол зоригтой хэрэгжүүлээрэй. Та одоо ихээхэн сэтгэлийн хөдөлгөөнтэй, тогтворгүй талдаа байна. Иймд өөрийн хамтрагчаа бүрэн дүүрэн ойлгож түүнийхээ сул талыг өршөөж уучилж чадах нь. Зөвхөн өөрийн зөн совинд итгэж үйл явдлын өрнөлтийг зохицуулан жолоодвол таарна. Сарын турш ихэнх ихрийнхэн, ялангуяа 6-р сарын эхэнд төрөгсөд хувь заяаны ханьтайгаа учирч магадгүй. Үгүй бол урьдын хуучин танилтайгаа учирч мэднэ. Ингээд тэр хүнгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ ч ойлгож магадгүй шүү. 

    Мэлхий

    Ерөнхий төлөв: Гэнэтийн сайхан учрал, азтай учралаар дүүрэн байх магадлалтай. Олонхи нь энэ сард сайн сайхан зүйлстэй учирч, шинэлэг явдлаар дүүрэн байх вий. Түүнчлэн бүтээлч эрч хүч ундарч шинжлэх ухааны нээлт ч гаргаж магадгүй. Өөрийнхөө дотоод сэтгэлийг ариутган урлаг соёл, байгалын гоо сайхантай харьцах асуудал чухал байр суурь эзлэнэ. Түүнчлэн найз нөхөд, үзэл бодол нэгтэнгүүттэйгээ үргэлж харицаатай байх нь. 5-р сар бол оюуны хөдөлмөр эрхлэх, бүтээлч эрэлхийлэл хийх зэрэгт тун таатай. Энэ сард таны гоо сайхныг мэдрэх мэдрэмж дээшилнэ. Соёл, урлагийн бүтээлүүд таны сайн сайхныг мэдрэх чадварт нөлөөлж улмаар сэтгэлийн сайхан ташаалыг амсах болно. Ихэнх мэлхийнхэн шинэ идэвхтэй байдалд тэмүүлж, шинэ сорилт туршилтыг хүсэх магадлал илүү байна. Гэхдээ 5-р сард элдэв хөдөлгөөнд оролцох үе биш байна. Өөрийгөө ямагт хянан гаргах гэж буй шийдвэрээ олон дахин эргэцүүлсний дараа хэрэгжүүлвэл сайн шүү. Ямарваа ажил хэргийг сарын 17-ноос хойш эхлүүл. Энэ нь нийгмийн хүрээнийхэнд ихээхэн хамааралтай. Сарын сүүлчийн хагас эхнийхийг бодвол илүү уян хатан, үр бүтээлтэй байна. Шинэээр гэр бүл болох гэж байгаа бол сарын сүүлчийн хагасыг сонгосон нь дээр. 5-р сраын 17-ноос наана шинэ үйлдвэрлэл эхлүүлэх, шүүхийн арга маргаанд оролцоод хэрэггүй. Янаг амрагын оргилуун үе, романтик мэдрэмжийн дээд цэг хүрсэн үе байх нь. Аз болоход та энэ бүхэнд эрүүл ухаанаар хандаж чадна. 6-р сард төрсөн мэлхийнхэн нэгнээс салж нөгөөтэй нийлж магадгүй. 7-р сарын мэлхийнүүд хоёр сарын өмнө танилцсан тэр хүнтэйгээ жаргалтай сайхан байна. Учирсан амрагаа үргэлж баярлуулахыг хичээ. Энэ сардаа та ажлын газрынхаа нэгэнтэй амрагын холбоо үүсгэж болно. Гэхдээ энэ нь ашигтай зүйл авчрахгүйг санаарай. Шинэ танилтай болох бол энэ хүн таны үнэнч нөхөр болох магадлалтай.

    Арслан

    Ерөнхий төлөв: Та бүхнийг бүтээлч санаачлагатай ерөнхийдөө дажгүй сар хүлээж байна. Хувийн сонирхол, хэрэглээ, нэр нөлөөгөө уртасгах, мэргэжлийн ур чадварын өсөлт, өөрийнхөө материаллаг хангамжийг сайжруулахад хүч чадлаа дайчлах болно. Урьд нь тавьсан зорилгодоо хүрэхэд тааламжтай үе. Таны нийгмийн болон ажил хэрэгч хүрээ тэлэх учир юуг эхэлж хийхээ зөв томилоорой. Таны өмнө шинэ боломж гарч ирнэ. Хэтэрхий хүчээ дэмий юманд зарцууулсны хэрэггүй. Магадгүй гэр бүлийнхэнтэй муудалцаж, шүүх цагдаагийн асуудалд орооцолдож магадгүй. Сарын турш гаднаас ирж буй мэдээлэлд анхаарал хянамгай хандаарай. Янз бүрийн хов живэнд итгэлгүй өөрийнхөө саруул ухаанаар ямар нэгэн асуудалд хандсан нь дээр. 5-р сард Арслангийн ордны эмэгтэйчүүд аливаа зүйд хянамгай хандаарай. Таны уран тачаангуй гоо үзэсгэлэн бусдыг алмайруулах болно. Гэхдээ хэт их туйлширсан хэлхээ холбоонд яарсны хэрэггүй. Шинэ хайр дурлалтай учирвал яарсны хэрэггүй цаг хугацаа бүхнийг харуулна. Бүх юм хурднаар өөрчлөгдөж, толгой эргэм байдал үүснэ. Ер нь та энэ сард уйдахгүй шүү. Таныг тойрон хүрээлж буй хүмүүсээ хүндэтгэсэн нь дээр шүү. 

    Охин

    Ерөнхий төлөв: Охиныхныг ажил хэрэгч таатай үе хүлээж байна. Сарын туршид өөрийн боловсрол, сайн нөлөөллийг бусдад гаргах, нэр төр, албан тушаал дэмжих мэтийн зүйлд санаа тавь. Одоо та сурлагандаа анхаарч, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, хамтарсан үйлдвэрлэл эхлэх, холын хүмүүстэй ойр дотно танилцах, соёл боловсролоо дээшлүүлэхэд нэн таатай үе юм. Мөн гадаад хэлний дамжаа, мэргэжил дээшлүүлэх курс зэрэг багтана. Өөрийнхөө имидж төрхийг өөрчил, хайр дурлал, ажил бүтээлийн арвин их ургацтай үе эхэллээ. Зоригтойгоор өөрийнхөө эрх ашгийн төлөө тэмцэх, шүүх цагдаагийн асуудал, хууль бус зүйлтэй тэмцэх болно. Охины ордныхон энэ сард шашин шүтлэгтэй, буяны үйлсэд өөрийгөө зориулаарай. Та нарын хэн нэг нь магадгүй холын хөгжилтэй аянд явна, шинэ хамтрагч, найз нөхөдтэй учирна. Таны хувьд энэ сард амьдралаа өөрчлөх, сэтгэл санааны нээлттэй үе хүлээж байна. Таны хувьд одоо дотоод сэтгэл, найз нөхөд, гэр бүл, хамтрагч, нар гол нь байна. Одооо од гариг таныг ажил амьдралдаа өөдлөн дэвших мөн шинжлэх ухааны шинэ нээлт, урлаг соёлын арга хэмжээ, шинэ бүтээл туурвил, мөн хөдөлмөрийн арвин их амжилт хүлээж байна. 4-н хананыхаа дунд суусны хэрэггүй олны дунд орж, театр, музей, үзэсгэлэн, концерт үзэхдээ цагаа хэмнэсний хэрэггүй. Хайр дурлалын асуудал таныг зовоох боловч та өөрөө хичээгээрэй. Од гаригсын эрхшээл дурлагсдын талд байна. 8-р сарын охиныхны удаан хүлээсэн дурлалын асуудал шийдвэрлэгдэнэ. 9-р сарын эхээр төрөгсдийг шинэ хайр дурлал хүлээж байна. Хуучин амрагтайгаа эргэж нийлэх хэрэггүй л болов уу. 

    Жинлүүр

    Ерөнхий төлөв:Эерэг сайн сар болох ч тодорхой хэмжээгээр хүндрэл, зөрчил, гарч болзошгүй. Мэдээлэл хүлээн авч боловсруулан ашиглахад сайн үе болно. Шинээр мэргэжил эзэмших, гадаад хэл сурах, мэргэжлээ дээшлүүлэх зээргт тунч өлзийтэй сайн байна. Сарын турш таны танилын хүрээ улам тэлнэ. Олонхи жинлүүрийнхэн элдэв эрсдэл, зориг шаардсан адал явдалд оролцох магадлал их байна. Өөрийгөө заримдаа хэт эрсдэлд орууулах шаардлага ч гарч мэднэ. Ямарч байсан та бүхнийг эрүүл ухаан гаргаж шийдэх хэрэгтэй. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ чухал шийдвэр гаргаж хэрхэвч болохгүй. Сөрөг муу санааг тархи толгойноосоо үлдэн хөөх хэрэгтэй. Баяр баясгалантай, өөдрөг үзэлтэй хүмүүстэ байнга харьцаж байх хэрэгтэй. Амьдралыг ямагт сайн сайхан өнцгөөс нь харахыг хичээ. 5-р сард осол эндэгдэлд орох магадлалтай тул олон нийтийн газар болон гудамжинд явахдаа болгоожтой яваарай. 10-р сарын 14-өөс 19-ны хооронд төрсөн хүмүүс сарын турш амьдралын бүх л хүрээнд онцгой анхааралтай байх хэрэгтэй. Таны хувийн амьдралд зөрчил, зөрчилдөөн дүүрэн байх нь. Ялангуяа хэт эрх чөлөөг эрхэмлэдэг нэгэнд. Дурлалт хосууд энэ сард улам дотносоно. 5-р сард дурлал хайраа сонгосон бол түүнд гэрлэх санал тавьж болно. Гэхдээ гэрлэлтээ зун болтол хойлуулах нь зүйтэй. 10-р сард төрсөн жинлүүр хайрттайгаа улам дотно байх хэрэгтэй. Үгүй бол та 2 хөндийрнө шүү. Нэгэн зэрэг олон амрагтай байх хэрэггүй эвгүй байдалд орж болзошгүй. 

    Хилэнц

    Ерөнхий төлөв: Хилэнцийн ордныхны хувьд энэ сар сайнтай муутай өгсөж, уруудсан үе байх нь. Үйл явдлаар баян, шинэ танил, шинэ боломж ихтэй гэнэтийн учрал олон тохиолдоно. Шинээр сурч мэдэх, ажлын шинэ эхлэл тавих, мэдээлэл олж авах, тэргүүн туршлага зэрэгт өлзийтэй. Мөн барилга байшин барьж эхлэх, засварын ажил хийлгэхэд тохиромжтой. Энэ сард та шинэ ажилд ороход гэмгүй. Түүнчлэн мэргэжлийнхээ чиглэлийг өөрчилж болно. Гэхдээ дээрхи зүйлсийг бүгдийг нь нэг амьсгаагаар хийх гэж яарсны хэрэггүй. Танд тухайн үеп чухал гэснийгээ л сонго. Шинэ чухал шийдвэр гаргах, танилынхаа хүрээг өргөтгөх, ердийн биш сонирхолтой шинэ зүйл сурч эзэмших зэрэгт өлзийтэй сайн. Энэ сард таны бодож сэдэж эхлүүлсэн бүхэн чинь цаашдаа улам дэвжиж улмаар удаан хугацааны туршид үр ашгаа өгөх нигууртай. 5-р сард аль эрт мартагдсан үйл явц эргэн санагдаж үгүйлэгдэх магадлалтай. Олонхи хилэнцийнхний хувьд аль эрт шийдсэн гэсэн асуудлууд дахин босч ирж болзошгүй. Танд аль эртний зөрөлдөөнийг нэг тийш нь болгох хэрэг тулгарна. Бас хуучин өр ширнээсээ салах хэрэг ч гарах болно. Сарын турш техник тоноглол, цахилгаан хэрэгсэл болон ахуйн техниктэй туйлын болгоомжтой харицаарай. Бас согтууруулах ундаанаас хол явах нь танд өлзийтэй. Ингэхгүй аваас эрүүл мэндэд тань ноцтой муу нөлөөтэй шүү. Хайр дурлалд өлзийтэй сар байх нь. Сарын турш олон тооны адал явдалд тохиолдоно. Иймээс энэ бүхэнд толгойгоо мэдүүлвэл ноцтой алдаанд хүрэх аюултай. Одоо бол танд хөнгөн хийсвэр харьцаа огт тохирохгүй. Сэжигтэй элдэв хүнтэй орооцолдолгүй байнгын хүнтэй бол. 10-р сард төрөгсөд гол төлөв биеийн бус сэтгэлийн дотносолд эсрэг хүйстэнтэйгээ харьцах нь байна. 

    Нум

    Ерөнхий төлөв: 5-р сард нумын ордныхныг эрч хүчтэй тааламжтай үе эхэлж байна. Таны өмнө маш их шинэ боломжууд нээгдэж байгаа ч яарвал даарна гэдэг зарчмыг баримталсан дээр. Хүч чадлаа сайн гамнасан дээр. Хууль хяналтынхан болон ойр дотныхоо хүмүүстэй бага зэргийн зөрчилдөөнд орж магадгүй. Таны хүсэж мөрөөдсөн ажил төлөвлөгөө амжилттай биелнэ. Аль ажлаа хийхээ өөрөө сайн төлөвлөж боловсруулаарай. Сарйн турш танд гаднаас мэдээллүүд ирнэ. Янз бүрийн ухаанаар бүгдийг шийдээрэй. Хуучин алдаагаа засаж ирээдүйдээ итгэлтэй байгаарай. 5-р сард нумынхан мэдлэг хичээл, дугуйланд явж, гадаад хэл сурч боловсроорой. Шинэ танил, болзооны хувьд мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээх болно. Түр зуурын харьцаа ч бас хэрвээ та хайртай хүндээ янз бүрийн дарамт шахалт үзүүлэхгүй бол улам гүнзгийрнэ. Ажил дээрээ эсвэл хамтрагчтайгаа элдэв асуудалд оролцох хэрэггүй. Хов живнээс хол байсан дээр. Таны амжилтанд саад болж магадгүй. Хайр дурлал бүтэлгүйтвэл сэтгэлээр унах хэрэггүй. 12-р сарын эхээр төрсөн нумууд анхааралтай байгаарай. Хуучин амрагтайгаа учирч болзошгүй. Хэл амаа ололцохгүй л болов уу. 

    Матар

    Ерөнхий төлөв: Бүх матрынхан, ялангуяа 1-р сард төрсөн матрынханд тааламжтай сар. Сарын турш өмнө нь бодож байсан ажлаа амжуулсан бүтээлч сар байх болно. Таны хувьд бүхий л ажлын эхлэл үр дүнтэй байх болно. Амьдралд итгэх итгэл чинь баяр баясгалангаар дүүрэн байх болно. Чухал шийдвэр гаргахад таатай сар юм. Танилынхаа хүрээг та өргөтгөх нь байна. Шинэ содон зүйлс сайн сураарай. Мөн бүтээл туурьвал туурвих болон дурлал хайрын явдалд ч өлзийтэй сар байх нь. Өөрийнхөө амьдралын олон талыг өөрчлөн сайжруулах, түүний сайн сайхныг өөр өнцгөөс харах чадвар танд байгааг анхаар. Энэ сар бол өөрийн авьяас чадварыг бодит ажил болгох, биет хүнийхээ хувьд сайн талаа харуулах хамгийн тохиромжтой үе шүү. Сарын эхний хагас сүүлчийн хагасаас илүү таатай байна. Энэ үед та бусдад өөрийн чадвараа харуулж, ажил үйлсээ амжуулж, бүтээж, хэрэгтэй харилцаа холбоогоо тогтоон, амьдралын бүр хүрээнд хүрсэн түвшингээ бататгах магадлалтай. Өөрийгөө илэрхийлэн таниулах, гэр бүл, хүүхдүүдийнхээ тантай харьцах байдал энэ сард таны хувьд онцгой байна. Хувийн санаачлага, бусадтай эелдэг харьцах явдал туйлаас чухал. Бусдын өмнө хэрэгтэй үед нь буулт хийгээрэй. Урьдын адил өөрийн зөн совиндоо итгэж ажиллаарай. Түүнчлэн аливаа тохиолдол таарах, зүүд нойрондоо итгэж анхаарал хандуулах нь зүйтэй. Энэ нь таны амьдралд хэрэг болно гэдгийг анхаарай. Энэ сардаа хайр дурлалын хувьд хамгийн тохиромжтой үе байх нь. Та шинэ нууцтай болохын төдийгүй муудалцаж харьцаагаа тасалсан хүнтэйгээ эргэж нийлэх магадлалтай. Хайр халамжаар бялхах нь. Түр зуурын үерхэл гүнзгийрч жинхэнэ хайр болохыг үгүйсгэхгүй. 

    Хумх

    Ерөнхий төлөв: Хумхын ордныхны хувьд нилээн бэрхшээлтэй үе ирж байна. Ялангуяа 1-р сард болон 2-р сарын эхнээр төрсөн хүмүүс. Гэхдээ танд бас ч хүч тамир байгаа бөгөөд нилээд ажил амжуулна. 5-р сард таны хийхээр бодож төлөвлөсөн ажилд гэнэтийн өөрчлөлт гарах магадлал байна. Иймд гарсан өөрчлөлтийг хурдан тусгаж авч стандартын бус шийдвэр гаргахад бэлэн бай. Сарын туршид энэ ордныхны хувьд нөхцөл байдал дотоод сэтгэлийн гүнд явагдах нь. Ийм учраас орчин тойрныхонтой харьцах сэтгэл зүйн асуудал тун чухал. Өөрийн зөн совин, зүүдэндээ анхааралтай хандах хэрэгтэй. Энэ нь таны сэтгэлийг зовоож буй олон зүйлийн учир начрыг хэлж өгөхөд туслана. Энэ сард аль эрт мартагдсан хуучны өр сөхөгдөж магадгүй. Тиймээс хүссэн хүсээгүй дээрхийг анхааралдаа авч шийдвэрлэх нь. Элдэв төрлийн соёл урлагийн үйл ажиллагаанд болж өгвөл оролцоорой. Техник тоног төхөөрөмж, цахилгаан бараатай болгоомжтой харьцаарай. Согтууруулах ундаанаас татгалз. Энэ нь бие махбодид чинь муугаар нөлөөлөх болно. Хумхын ордны эмэгтэйчүүд жирэмслэх магадлал өндөртэй байна. Хайр дурлалын паянгаар баялаг сар. Энэ бүхнээс болж хөнгөн гоомой явдалд толгойгоо мэдүүлэхээс сэрэмжил. Од гаригч танд сэтгэлээ барьж гэнэтийн оргилсон хүслээ дарж байхыг зөвлөж байна. Ихэнх хумхынхан энэ сард хуучин амрагтайгаа учирч эртний мартагдсан сөрөг харьцаа, үл ойлголцох явдал сөхөгдөж болохыг анхаар. 

    Загас

    Ерөнхий төлөв: Загасныханд энэ сар ээлтэй байна. Япангуяа 3-р сарын 2-р хагаст төрсөн загасныханд. Тодорхой бэрхшээлтэй байх ч ажил төрөлдөө амжилт олох магадлал өндөр байна. Ингэснээр амьдралаа улам сайжруулах боломж олдоно. Таны идэвх нэмэгдэж нийтэч байдал чинь сайжирна. Өөртөө итгэх итгэл сайжирч, нэр хүнд, бусдад үзүүлэх нөлөө чинь өндөржинө. Одоохондоо хурц ааш зан чинь хөдөлж, уур уцаартай болох магадлал байна. Иймд үе үе та өөрийгөө хянаж байх хэрэгтэй. Энэ сард тодорхой хэмжээгээр эрсдэл хүлээж байх болох нь. Мөн эртнээс бодож байсан ажилаа эхэлнэ. Ман өөрийн үзэл бодлыг хамгаалах, бусдын зүгээс ирэх дарамт шахалтыг давж гарах чухал. Хэвшмэл бус аргаар ажилла. Хуучин арга барилаар явах хэрэггүй. Харин үүний оронд хайгуул туршилт хийвэл зүгээр. 5-р сар бол төсөл, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх сар. Томоохон барилга барих, хууль эрхзүйн холбогдолтой асуудлыг шийдвэрлэхэд тааламжтай. Гэхдээ эдгээрийг шийдвэрлэхэд санаанд оромгүй явдал тохиолдож болох тул шийдвэр гаргахад бэлэн байгаарай. 3-р сарын 6-наас 10-ны хооронд төрсөн хүмүүс эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй. Мөн энэ сард бэртэж гэмтэх талтай тул анхаарал болгоомжтой байгаарай. Хайр дурлалд тодорхой бус байдал, эмх замбараагүй үе эхэлж байна. 5-р сард романтик адал явдал, дийлэгдэшгүй янаг амрагийн хүсэл таныг “ядаргаанд” оруулж мэднэ. Таны хувийн амьдралд олон адал явдал учирах нь. Янаг амрагийн харьцааны хүрээнд яаран бүү хөдлө. Ямар ч тохиолдолд 5-р сард бие биенээ хайрлаж, уучилж, харилцан ойлголцож, харьцаагаа шинээр, сайн сайхнаар эхлэхэд тохиромжтой үе. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй