ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Оюутнууд ХҮҮГҮЙ зээлээ өнөөдрөөс авах боломжтой

    Оюутнууд хүүгүй, барьцаагүй Оюутны хөгжлийн зээлээ өнөөдрөөс авах боломжтой боллоо. Оюутны хөгжлийн зээл нь хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгч шаардахгүй болсноороо бүх шатны суралцагчдад боломж олгоно. Зээлийг жилд хоёр удаа 4-6 жилийн хугацаатай өгөх бөгөөд сургуулиа төгсөөд зургаан жилийн дотор хуваан төлөх боломжтойгоороо онцлог аж.

    ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙГ ХЭН АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

    Тавигдах шаардлага:

    • Элсэгч нь ЭЕШ-ын оноо 600 ба түүнээс дээш байх
    • Оюутан голч нь 2.8 ба түүнээс сайн байх
    • Магистрант, докторант ын голч  3.2 ба түүнээс их байх
    • Улиралд 10 ба түүнээс дээш багц цаг судлах
    • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн  суралцагч байх
    • Өдрийн ангийн суралцагч  байх

    Бүрдүүлэх материал

    • Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ
    • Иргэний үнэмлэхний хуулбар
    • ЭЕШ-ын онооны хуудасны хуулбар
    • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт
    • Сургуулийн тодорхойлолт
    • Төлбөрийн нэхэмжлэх
    • Тухайн сургуулийн улиралд сонгох хичээлийн баталгаажсан жагсаалт

    Хүсэлт хүлээн авах хугацаа:

    2018 оны тавдугаар сарын нэгний өдрөөс харьяа сургуулийн сургалтын албанд хүлээн авна. Ингэхдээ төлбөрийн үлдэгдэлтэй оюутнууд 2017 оны намрын хичээлийн жилийн голч дүнгээр  материал бүрдүүлэх боломжтой.  2018-2019 оны хичээлийн жилийн зээлийн материалыг  намар хүлээн авна.

    Суралцагч нь магадлан итгэмжлэгдсэн их сургуульд сурдаг л бол оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой бөгөөд хөдөө орон нутгийн их сургуулийн салбарт ч хамаатай аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй