ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жолооч нарын анхааралд: Торгуулийг ТЭГЛЭЭГҮЙ

    Сүүлийн өдрүүдэд автомашины торгуулийг тэглэсэн, өршөөсөн гэх албан бус мэдээлэл цахим хуудсаар тархаад байна. Гэвч торгуулийг ТЭГЛЭЭГҮЙ болохыг албаныхан хэлж байна. 

    Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд “Torguuli.mn” сайтад дата сангийн засвар хийгджээ. Ингэснээр өгөгдлийн сангийн засвар хийгдэж, торгуулиа төлсөн ч тухайн сайтад дахин нэвтрэхэд төлөгдөөгүй гэх мэдээлэл нь арилаагүй хэвээр байна гэдэг гомдол цэгцэрсэн байна. Энэхүү ажил хийгдэх явцад буюу өнгөрсөн амралтын өдрөөр торгууль шалгах боломжгүй байсан бөгөөд “Төлөх дүн 0” гэх бичгийг харсан хүмүүс торгуулийг тэглэсэн байна, Өршөөлийн тухай хуулиар өршөөсөн байна хэмээн эндүүрч, худал мэдээлэл тараажээ. Хэрэв торгуулийг тэглэсэн бол торгуулиудыг тухайн сайтаас устгахгүй харуулдаг ба ингэхдээ хүчингүй эсвэл өршөөгдсөн гэх мэт төлөв харагддаг байна.

    “Torguuli.mn” сайт шинэчлэгдсэн бөгөөд тооны машинтай болжээ. Энэ нь иргэн тухайн сайт руу нэвтрэсэн даруйд “Төлөх дүн 0” гэж харагдах бөгөөд торгуулиудаа сонгоод гүйлгэвэл төлөх ёстой нийлбэр дүнг харуулах юм. Иймд зарим торгуулийн мэдээлэл устсан байна гэх худал мэдээлэлд автахгүй байхыг сануулав.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй