МҮЭХ-ноос төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохыг Засгийн газраас шаардаж, ирэх сарын 01-нд оронд даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Төрийн үйлчилгээний албан хаагчдын хүрэлцээ хангалтгүй байгаа энэ үед Засгийн газар цомхотголын арга хэмжээ авч байгаа нь буруу. Мөн хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчлэн тогтоох ёстой. 2016 оны 4 дүгээр сард 240 мянган төгрөгөөр тогтоож байсан. Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байгаа 6000 орчим иргэн бий. Валютын ханш, шатахууны үнийн өсөлтөөс хамаарч өргөн хэрэглээний барааны үнэ эрс нэмэгдсэн тул эдгээр иргэд 240 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулах ямар ч боломжгүй болсон. Тиймээс МҮЭХ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 400 мянган төгрөг болгох ёстой гэсэн байр суурьтай байна” гэлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт