Ид хийж бүтээх насандаа тархины хавдартай болсноо мэдсэн С.Шинэбаярт тусламжийн гараа сунгахыг уриалж байна. Түүний ах П.Баттулга манай редакцид хандан захидал илгээжээ.
П.Баттулга захидалдаа:
Миний дүү С.Шинэбаяр нь 2018 оны тавдугаар сарын 5-нд 18 нас хүрнэ. Гэтэл гурав хоногийн өмнө хэлж ирдэггүй хийсэж ирдэг зовлон бид бүхэнд тулгарлаа.
"Миний нэрийг Пүрэврагчаагийн Баттулга гэдэг. Архангай аймгийн Хангай сумын харъяат хүн юм. Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнд ажилладаг. Ой судлаач мэргэжилтэй, Хүрээлэн буй орчны хамгааллын ухааны докторын (PhD) зэрэгтэй, ойн судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг.
Миний дүү С.Шинэбаяр нь 2018 оны тавдугаар сарын 5-нд 18 нас хүрнэ. Гэтэл гурав хоногийн өмнө хэлж ирдэггүй хийсэж ирдэг зовлон бид бүхэнд тулгарлаа. Миний дүү С.Шинэбаяр нь тархины хавдар гэсэн өвчнөөр оношлогдож, тэнгэр хол, газар хатуугийн нөхцөл байдал үүсч, уйлж сандралдаж байсан тэр үеэ бодвол Турк улсын “Liv” эмнэлгийн эмч нар хагалгаа хийж, хүнд өвчнөөс ангижруулах боломжтой гэсэн хариуг сонсоод бид бүхний сэтгэл санаа өмнөхөөсөө илүү өөдрөг болж байна.
Тархины хавдрын хагалгаа нь хүндрэлтэй хагалгаа бөгөөд дотооддоо хийх боломжгүй гэсэн. Турк улсын “Liv” эмнэлэгт тус хагалгааг хийлгэхэд зөвхөн үйлчилгээний зардал нь 30 000 ам.доллар буюу 75 сая төгрөг болох юм байна.
Хэдийгээр өөдрөг сэтгэлээр жигүүрлэж байгаа ч тус хагалгааны төлбөрт зарцуулах мөнгийг богино хугацаанд бүрдүүлнэ гэдэг өргөн олон ард түмнийхээ дэмжлэг туслалцаагүйгээр хэзээ ч боломгүй зүйл байдгийг маш ихээр мэдэрч байна.
Миний дүү С.Шинэбаярын зан чанар
Миний хайртай дүү С.Шинэбаяр нь дэндүү төлөв даруу зантай, нийтэч, ажилч хичээнгүй, хичээл сурлагадаа сайн, анги хамт олондоо нэр хүндтэй, багаар ажиллах чадвар сайтай, спортын авъяастай хүүхэд. Түүнээс гадна ар гэрээ хариуцаж, хоол цайгаа хийхийн зэрэгцээ хэвтрийн дэглэмтэй өвөөгөө асардаг ажилсаг хүү юм. Хэнбугай ч хайрлахгүй байхын аргагүй ховорхон төрсөн хүүхэд билээ.
Миний дүү С.Шинэбаярын амжилтууд
Миний хайртай дүү С.Шинэбаяр нь Нийслэлийн 50-р сургуулийн 12-р ангийн А бүлэгт суралцдаг. Бид бүхний хайртай дүү С.Шинэбаяр нь өөрт зовиурлаж буй өвчнөө үл хайхран эрүүл хүүхдүүдтэй адил тэмцээн уралдаанд идэвхитэй оролцож байсныг энэ үед эргэн бодохнээ ямар их хүч, тэсвэр тэвчээр гаргасныг мэдрэх тусам, өөрийн эрхгүй хамар шархирч нулимс гарах юм.
Суралцах хугацаандаа урлаг, соёл, танин мэдэхүйн уралдаан тэмцээнд ангиа төлөөлөн, багаар ажиллаж, улс болон сургуулийнхаа хэмжээнд дараах амжилтуудыг гаргасан байна. Үүнд:
Сэтгэл, итгэлийн данс
Хаан банк 5027300350
Ах П. Баттулга
Та qpay уншуулан сэтгэлийн хандив илгээх боломжтой.
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,
С. Шинэбаярын аав П. Сумъяа (Утас: 99193110)
С.Шинэбаярын ээж П. Гантуяа (Утас: 99275988)
С.Шинэбаярын ах П. Баттулга (Утас: 9979-9596)
Бүх хамаатан садан, төрөл төрөгсөд
Та бүгдээс миний дүү С.Шинэбаярын амийг аврахад итгэл, сэтгэлийн өгөөмөр гараа сунгахыг хүсэж байна.
Өгөөмөр сэтгэлээр тусалж дэмжсээр буй бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлье.
Баярлалаа.
Ах П. Баттулга" гэжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт