Жолооч нар дулааны улиралд орон сууцныхаа гадаа машинаа угаах нь элбэг байдаг. Иргэдийн уг үйлдлийг хориглосон заалт Зөрчлийн тухай хуульд байдаг юм. Тухайлбал, зам, байгууламжид машинаа угаасан иргэдэд дараах торгуулийг ногдуулна.
12.Зам, эсхүл замын байгууламж дээр:
12.1.автомашин угаах
12.2.худалдаа наймаа хийх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Зам, болон орон сууцны гадна машин угааж хөдөлгөөнд саад учруулбал иргэн, аж ахуй нэгжид 50000-500000 төгрөгөөр торгох аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт