ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хиймэл гартай загвар өмсөгч

    31 настай Ребека Мэрайн мөчний гажиг хөгжилтэй төржээ. Яг юунаас болж түүнд ийм гажиг үүссэн нь тодорхойгүй аж. Ребека багадаа ямар нэг ялгаварлан гадуурхах үзэлтэй нүүр тулж байгаагүй ч томрохын хэрээр хүмүүс түүний хөгжлийн бэрхшээлийн талаар асуух болж, тэрбээр өөртөө итгэлгүй болж эхэлсэн байна.

    Ребека анх 22 настайгаасаа хиймэл гартайгаа загварын ертөнцөд хөл тавьжээ. Нью-Йоркийн загварын долоо хоногоор тайзнаа алхаж, Tommy Hilfiger, Nordstrom зэрэг томоохон брендүүдийн сурталчилгаанд оролцож байжээ. Тэрбээр "Бид Ким Кардашъян болж чадахгүй ч бид онцгой гэдгээ хүлээн зөвшөөрөх, бид хоорондоо ялгаатай гэдгээ ярилцах нь чухал.” гэжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй