ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цагийн ажилтан ээлжийн амралт авдаг болно

    Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар маш олон өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. 

    • Дадлагажигч, туршилтын ажилтан тухайн байгууллагад хөдөлмөр хийж байгаа бол цалин хөлс авах эрхийг хуульчилж өгчээ. Хөдөлмөрийн хөлсийг хэрхэн тооцож өгөхийг тухайн байгууллага дотоод журмаараа шийдвэрлэх аж. 
    • Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдлыг тодорхой болгож байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар зохицуулсан байна. 
    • Үсчин, гоо сайханч, дархан, мужаан зэрэг мэргэжилтэй хүмүүс  ур чадвар, мэргэжлийн төвшнөөсөө хамаарч ялгамжтай цалин авдаг байх зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад цоо шинээр оруулж өгчээ.
    • Нийтээр амрах баярын өдөр долоо хоногийн бямба, ням гаригт таарах юм бол ажлын өдөрт шилжүүлэн, нөхөн амраадаг байх заалтыг оруулжээ. Одоогийн мөрдөж байгаа хуулиар нийтээр амрах баярын өдөр нэг жилд 14 удаа тохиодог байна.  
    • Тухайн ажилтанд сахилгын шийтгэлийг давхардуулж оноохгүй байхыг хуулийн төсөлд тусгажээ. 
    • Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан оруулжээ. 
    • Цагийн ажилтан цалин хөлсөө хэдий хугацаанд авахаа ажил олгогчтой тохирч, ээлжийн амралт авах эрхийг хуулийн төсөлд тусгасан байна. 
    • Уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ. 
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй