Урин дулаан цаг ирж цэцэг шиг хөөрхөн охид минь нимгэн хувцсандаа орж хаврын улирлыг улам чимж өгдөг шүү дээ. Тэгвэл энэ хавар тренд хувцас юу болохыг сонирхуулъя.
1. Мөр гардаг цамц
Мөр ил гарсан хөөрхөн загвартай цамц, футволк, даашинзууд энэ хаврын бас нэгэн онцлох хувцаснуудын нэг болж чаджээ. Эмэгтэй хүнийг мөр нь ил гарсан эдгээр хувцаснууд илүү эмэгтэйлэг харагдуулдаг аж.
2. Судалтай сорочка
Судалтай цамц нь ямар ч хувцас дээр сайхан зохицдог бөгөөд энэхүү цамцаа жийнсэн өмдтэй хослуулан өмсөөд үзээрэй.
3. Мууран шил
Энэхүү хурц ирмэгтэй “Мууран” шил таныг ихэмсэг мөн дэгжин харагдуулж чадна. Ямар ч царайны хэлбэртэй хүнд зохидог гэдгээрээ алдартай энэхүү шил энэ хавар, зуны трэнд болоод байна.
4. Чимэглэлтэй гар цүнх
Энэ хавар маш хээнцэр чимэглэлтэй, эгдүүтэй цүнхнүүд трэнд болсон гэнэ шүү. Мөн чи өөрөө хүсвэл гар аргаар цүнхээ чимэглэн гоёмсог харагдаж болох аж.
5. Женсэн юбка
Бид бүхэн жийнсэн өмд ихэвчлэн өмсдөг. Харин жийнсэн банзлыг яагаад туршаад үзэж болохгүй гэж. Жийнсэн банзлын нэг давуу тал нь хөлийг урт харагдуулдаг ба цулгуй фудволктой сайхан хосолдог билээ.
6. Шаргал өсгийт
Байнга хар өнгийн өсгийт сонгон өмсдөг юм биш биз? Тэгвэл тэр өсгийтэй гуталаасаа түр салан бүдэг “beige” буюу биеийн өнгө мэт шаргалдуу бор өнгийн өсгийтийг сонгоорой. Гол нь ямар нэгэн гоёл чимэглэлгүй зүгээр л энгийн цулгуй өсгийт сонгохыг зөвлөж байна.
7.Өргөн өмд
Нарийхан өмд нэр хүндээ алдаагүй байгаа ч байнга өмссөөр залхаж байгаа биз дээ? Топ загвар зохион бүтээгчдийн зөвлөж байгаагаар эмэгтэй хүн болгон энэ хавар ийм өмднөөс дор хаяж нэгийг авч өмсөх ёстой гэнэ.
8. Логотой хувцас
Алдартай брендүүдийн нэртэй путболк, малгайтай цамцнууд таныг загварлаг, цаг үеэ мэдэрдэг хүн гэдгийг илтгэн харуулах нь байна шүү.
9. Том ээмэг
Тод өнгөтэй, бусдын анхаарлыг татахуйц ээмэг бидний өдөр тутмын сонголт байх нь ээ. Хуванцар болон төмөр материалаар хийгдсэн том ээмгээр гоёж бусдын нүдийг хужирлахаа хөөрхөн бүсгүй минь битгий мартаарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт