Одоогоор дэлхийд 100-аас дээш насны 450,000 хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийн амьдралын хэвшил болоод тэдний амьдралын бяцхан түүхийг Hiub.mn сайт уншигч танд хүргэж байна.
Фаужа Сингх 1911 онд төржээ. Тэрбээр 5 настайгаасаа хойш алхаж байна. Түүний хөл маш туранхай бас нарийн харагддаг ч өөрийнхөө насны ангилалд хол болон ойрын зайны уралдаанд дийлэнх рекордыг эвджээ.
Ида Кеелинг 1915 онд төрсөн бөгөөд Америкийн хөнгөн атлетикийн тамирчин. Түүнийг жаахан байхад ээж нь нас барж харин 42 настайд нь түүний нөхөр өөд болжээ. Ида Кеелинг дөрвөн хүүдэдтэй байсан ч хоёр нь бусдын гарт амь үрэгдсэн байна. Тэрбээр 60 болон 100 метрийн ойрын зайн уралдаанд өөрийн насны ангилалд рекорд эвдсэн түүхтэй.
Ричард Овертон 1906 онд төржээ. Тэрбээр Дэлхийн хоёр дугаар дайнд байлдаж явсан АНУ-ын хамгийн ахмад дайчин юм. Ричард Овертон хоёр удаа гэрлэсэн боловч нэг ч хүүхэдгүй.
Эмилия Тереза Харпер нь багадаа Czechoslovakia-д эмээ өвөөгийн хамт амьдардаг байжээ. Учир нь түүний аав дайны үеэр шоронд хоригдож байсан байна. Аав нь шоронгоос суллагдахад тэд гэр бүлээрээ Лондон руу нүүжээ. Тэрбээр 16 настайдаа нөхөртэйгээ гэрлэсэн ч 70 настайдаа нөхөр нь өөд болсон. Тэд анхны 2 ихэр хүүхдээ алдсан нь амьдралд нь тохиолдсон хамгийн эмгэнэлтэй үйл явдал байжээ. Гэсэн ч “цаг хугацаа бүхнийг анагаадаг” хэмээн Эмилия Тереза Харпер ярьсан байна.
Жон Валет, Эмилиятэй адилхан хүүхэд насаа эмээ өвөөгийн хамт өнгөрөөжээ. Тэрбээр 1916 онд төрсөн. Түүний аав Францад тулалдаж явсан бөгөөд Валет 2 нас хүртлээ аавыгаа хараагүй байна. Түүний ээж дэлгүүрт худалдагч хийдэг учраас маш завгүй байдаг байжээ. Тэрбээр хэзээ ч гэрлэж бас хүүхэдтэй байж үзээгүй юм байна.
Клеф Крозиер 1915 онд төрсөн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явжээ. Тиймдээ ч 40 настай байхдаа тэтгэвэрт гарсан байна. Тэрбээр коллежид суралцаж байх үедээ үргэлж өвддөг байсан бөгөөд аав нь түүнийг гэрт нь авч ирдэг байсан тухайг хэзээ ч мартдаггүй гэжээ.
Давид Рокфиллерыг дэлхий дахинд мэдэхгүй хүн гэж байхгүй ээ. Тэрээр 1915 онд төрсөн бөгөөд Chase Manhattan корпорацийн СЕО. Түүний нийт хөрөнгө 2017 оны гуравдугаар сарын үзүүлэлтээр 3,3 сая доллар гэж бичигджээ. Тэрбээр гэрлээд 6 хүүхэдтэй болжээ.
Анду Андерсон огт их сургуульд сурч байгаагүй бөгөөд түүний бүх мэдлэг зөвхөн амьдралаас авсан туршлага дээр тулгуурласан байдаг байна. Тэрбээр эхнэртэйгээ бямба гарагт танилцсан бөгөөд мөн л бямба гарагт хуримлажээ. Эхнэртэйгээ 67 жил амьдарч хоёр хүүхэдтэй болоод дахин нэг хүү үрчлэн авсан байна.
Тэрбээр саяхан 100 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Флоренсе Беарсе-ийн урт удаан амьдралын нууц бол вино хэмээжээ. “Би винонд дуртай. Тиймээс виног хэзээ ч надаас бүү холдуул” гэж ярьжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт