Гүрж улсын Батуми хотноо энэ сарын 12-ноос 16-ны өдрүүдэд зохиогдсон "Дэлхийн бяцхан мисс-2018" ОУ-ын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон М.Ану "Тэргүүн мисс"-ээр шалгарлаа.
Тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд авьяасаа сорин өрсөлдсөнөөс ийнхүү Монгол охин Тэргүүн миссийн титмийг зүүсэн байна. Тус тэмцээний авъяас төрөлд Монгол ардын “Саруул тал” хэмээх уртын дуугаар оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна.
Мөнхбатын Ану нь Монгол оюун 21- р сургуулийн 4Г ангийн сурагч бөгөөд анх 3 настайдаа "Говь" компанийн нүүр царайгаар ажиллаж түүний дараа "Азийн модель" агентлагийн загвар өмсөгч болжээ. Үе тэнгийнхэндээ "Энхийн дууч" хэмээн нэрлэгдсэн авьяаслаг охин маань тун удахгүй шинэ цомгоороо үзэгч олонтойгоо уулзахаар зэхэж байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт