Багануур дүүрэгт сураггүй алга болсон гурван хүүхдийн хоёр нь осгож нас барсан, нэг нь осгосон байдалтай олджээ.
Тодруулбал таван настай, эрэгтэй Б, Ц хоёр гурван настай дүү Б-гээ дагуулан энэ сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд гадаа тоглохоор гарчээ. Гэвч тухайн өдрийн 20:00 цагийн орчимд тэднийг алга болсон тухай дуудлага цагдаагийн газарт иржээ.
Дүүргийн цагдаагийн хэлтэс, онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эрэн сурвалжлах ажиллагааны хүрээг тэлж явуулснаар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 10.25 цагт мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Наранбаяраар ахлуулсан эрлийн хэсэг сураггүй алга болсон хүүхдүүдийг Багануур дүүргийн төвөөс 9 км зайд Хэрлэн голын дагуух Улаан эрэг гэх газраас олсон байна.
Хэргийн газарт очиход таван настай Б осгосон байдалтай, таталт өгч байсныг эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж, дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэж, эрчимт эмчилгээ хийлгэснээр биеийн байдал тогтворжсон бөгөөд эмчилгээг үргэлжлүүлж байгаа аж. Харамсалтай нь таван настай Б, гурван настай Ц нар ил харагдах гэмтэл шархгүй, осгосон байдалтай нас барсан байсан бөгөөд урьдчилсан байдлаар осголтын улмаас нас барсан гэх дүгнэлт гарчээ. Уг хэргийг Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт