ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бүх нийтийн амралт бямба, ням гарагт таарвал ажлын өдөрт шилжүүлэхийг хуульчилна

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Нийтээр тэмдэглэх баярын өдөр амралтын өдөр таарсан тохиолдолд Засгийн газар хэлэлцэн шийдвэрлээд тухайн баярын амралтыг ажлын өдөрт шилжүүлдэг. Засгийн газраас өргөн бартсан Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд энэхүү зохицуулалтыг хуульчлахаар тусгажээ. Гэвч УИХ-ын гишүүд үүнийг эсэргүүцэн байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, "Бидний амралт, баяр багадаагүй. Тиймээс үүнийг заавал хуулиар зохицуулах шаардлагагүй" гэсэн юм. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг олон улсад ийм туршлага байдгийг дурдлаа. Манай улс жилд 10 гаруй баярын өдрөөр амардаг байна. УИХ дээр маргаан дагуулсан энэхүү зохицуулалтыг хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсэг дээр нухацтай ярилцахаар боллоо.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй