С1 телевизээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Чанарын эрэлд” нэвтрүүлгээр зургаан төрлийн таргийг шинжилгээнд хамруулжээ. Гэтэл 50 хувь нь чанарын шаардлага хангаагүй бөгөөд АПУ компанийн "Дээж" тараг, "Мөөний" ХХК-ийн цөцгийтэй тараг Элгэн тараг, Гоё тараг зэрэг бүтээгдэхүүнээс гэдэсний эмгэг үүсгэгч буюу савханцар нян илэрсэн байна.
Зарим нэгэн тарагны савлагаа баталгаагүй гэсэн дүгнэлт гаргажээ. Дотоодын үйлдвэрлэгчид ихэнх таргийг хуурай сүүгээр үйлдвэрлэдэг хэрнээ шошго дээр үнээний цэвэр сүүний тараг гэж хаягладаг нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа нэг хэлбэр болоод байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт