Энэ жил Шөнийн гэрэлт гудамжийг тавдугаар сарын 4-нд нээх бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах, түр болон явуулын худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах байгууллагуудыг шалгаруулах ажил эхэлжээ.
Шалгаруулалт энэ сарын 17-ныг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтэст материалыг хүлээж авах юм.
Сонгон шалгаруулалтанд бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДээс авах боломжтой.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилгыг тусгасан. Энэ зорилтын хүрээнд Сөүлийн гудамжийг автомашингүй, “Шөнийн гудамж” болгон тохижуулсан билээ.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт