Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Бинали Йылдырым өнөөдрөөс эхлэн 8-ныг хүртэл Монгол Улсад төрийн албан ёсны айлчлал хийж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэл хотын Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Гурвалжингийн гүүр, 120-н уулзвар, Сүхбаатарын талбайн баруун зүүн талын зэрэг замуудад ачаалал үүссэн байна.
Харин Нарны зам, Залуучуудын гудамж, Их тойруугийн замуудад хөдөлгөөний ачаалал харьцангуй сийрэг байгаа тул дээрх замуудыг сонгон зорчих боломжтой гэж ЗЦА-аас мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт