“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг өнөөдрөөс эхлүүлж 15-39 насны иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна. Өнгөрсөн жил 40-65 насны 353 мянган иргэнийг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамруулж В вирусийн халдвартай 31 мянга 88 иргэн, С вирусийн халдвартай 58 мянга 545 иргэнийг илрүүлж, 20 гаруй мянган иргэнд вирусийн эсрэг эмчилгээг хийжээ. Хорт хавдар, элэгний хатуурал зэрэг өвчинг үүсгэж буй В, С вирусийн халдварын илрүүлэг шинжилгээний эхний үе шатыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 16.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Харин энэ жил 15-39 насны 1.2 сая иргэнд В, С вирүсийн үзлэг шинжилгээ хийх юм. Өнөөдөр 11:00 цагт "Мишээл экспо" төвд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулж, мэргэжлийн эмч нар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгнө.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт