ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Сумъяа дэлхийн чансааг дахин тэргүүлэв

    Олон улсын жүдо бөхийн холбоо тив, дэлхийд болсон цуврал тэмцээнүүдийн дүнг харгалзан жудочдын дэлхийн чансааг шинэчилдэг уламжлалтай. Өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 26-ны өдөр дэлхийн чансааны шинэчлэлийг зарлав. Уг чансааны үзүүлэлтээс харахад олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн жудочдоос хамгийн өндөр оноог авсан байна. Энэ нь дэлхийн дээд амжилтыг Монголын тамирчин эзэмшиж буй гэсэн үг юм.

    Түүний авсан 7,237 оноо бол урьд өмнө нь хэн нэг тамирчин авч байгаагүй өндөр үзүүлэлт аж. Дашрамд сонирхуулахад, 

    • 48 кг-ын жинд Мөнхбатын Уранцэцэг (Монгол) 5,970,
    • 52 кг-д Эрика Миранда (Бразил) 5,340,
    • 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа (Монгол) 7,237, 6
    • 3 кг-д Тина Трстеняк (Словен) 5,375,
    • 70 кг-д Мария Портело (Бразил) 5,271,
    • -78 кг-д Гуусье Стийнхаус (Нидерланд) 5,500,
    • 78 кг-д Ким Мон Жон (БНСУ) 5,420 оноогоор тус тус тэргүүлжээ.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй