Сангийн сайд асан С.Баярцогтыг энэ сарын 1-нд цагдан хорьсон. Түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр өнөөдөр гаргалаа. Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Г.Орхон "Миний үйлчлүүлэгч С.Баярцогтыг энэ сарын 1-нд гэрчээр мэдүүлэг авна гэж АТГ дуудсан. Мэдүүлэг авч дуусаад шууд хорьсон. Өнөөдрийн хувьд прокурорын зүгээс С.Баярцогт гэдэг хүнийг нэмж 30 хоног цагдан хорьж шалгах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Бид үүнтэй санал нийлээгүй. Учир нь хүний үндсэн эрх болох халдашгүй чөлөөтэй байх эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой үндэслэлүүдээр хязгаарладаг байх ёстой" гэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт