Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж, Сүхбаатар дүүргийн 1, 4, 5-р хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн 3-р хороо буюу баруун Сэлбийн гудамж зэрэг газарт 17-20 хоногийн хугацаанд автозам хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийнэ.
Ус сувгийн удирдах газраас энэ онд нийт 13 ажил хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажил нь автозамын нөхөн сэргээлт болоод автозамын хөдөлгөөнтэй холбоотой ажлууд аж. Заримыг нь дурдвал 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийж эхлэх юм байна.
Мөн Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд цэвэр бохир усны төслийн ажил хийх бө үүний хүрээнд Зуун айлын уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх нэгдүгээр эгнээ түр хэсэгчлэн хаана. Уг ажил энэ оны тавдугаар сарын 01-нээс эхлэх ба есдүгээр сарын 1-н гэхэд бүрэн хийгдэж дуусах аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт