УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтыг Авлигатай тэмцэх газраас сэжигтнээр баривчлан шалгаж байгаа аж. Өнгөрсөн сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газраас С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжилсэн талаар мэдээлсэн.
Улмаар холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаагаа ч зарласан. Үүний хариуд С.Баярцогт хэвлэлийн хурал хийж, Оюутолгойн гэрээ ямар ч авлигагүй сайн гэрээ болсон гэдгийг энэ хамтарсан баг нотолно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй АТГ-аас өгнө гэж мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт