Москва хотод самбо бөхийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын баг тамирчид 10 медаль хүртсэн. Тус тэмцээний өмнө Олон улсын самбо бөхийн холбооны шүүгч нарын зөвлөлийн сургалт болсон байна.
Энэ сургалтад Монголын самбо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгчдийн зөвлөлийн дарга, гавьяат тамирчин Х.Батхишиг оролцсон бөгөөд Олон улсын шүүгчийн батламжаа гардан авчээ. Ингэснээр Х.Батхишиг Монголын самбо бөхийн түүхэнд олон улсын зэрэглэлийн анхны эмэгтэй шүүгчтэй болж байгаа нь энэ аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт