Хэрэв та гэрлэлтээ батлуулах бол оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт гэрлэлтээ бүртгүүлнэ.
1. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх
2. Эрүүл мэндийн тодорхойлолт /Харъяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/ гаргуулсан байна. Гэрлэхийг хүсэгчид дараах шинжилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагад хийлгэсэн байна. Үүнд:
3. Гэрлэлтээ бүртгүүлэх тухай хамтран гаргасан өргөдөл /маягтаар/
Гэрлэгсэд өргөдөлдөө:
4. Гэрлэхийг хүсэгчид урьд гэрлэж байгаагүй тухай Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн лавлагаа
5. Гэрлэхийг хүсэгчид урьд гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай, эсхүл нас барсан бол нас барсан тухай гэрчилгээ, архивын лавлагаа
6. Гэрлэлтийн гэрчилгээний төлбөрөө төлсөн баримт
Дээрх бичиг баримтыг хүлээн авсан иргэний бүртгэлийн ажилтан 30 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэж, гэрчилгээ олгоно.
Гэрлэлтийн гэрчилгээгээ хаяж үрэгдүүлбэл :
Нийслэлд Иргэний бүртгэлийн төв архив, орон нутаг аймгийн ИБМА- ны архиваас гэрлэгснийг бүртгэсэн тухай лавлагаа авч, түүгээрээ оршин суугаа сум, дүүргээс гэрлэлтийн гэрчилгээг дахин авна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт