ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Унтраасан ч тог идсээр байдаг цахилгаан хэрэгслүүд

    Компьютер болон нөүтбүүк

    Унтраастай байсан ч гэсэн эдгээр цахилгаан хэрэгсэл нь ажилласаар байдаг ажээ. Тийм учраас заавал залгуураар нь салгаж цахилгаанаа хэмнэж сурах хэрэгтэй. Хэрвээ унтаа горимд нь үлдээвэл багагүй мөнгө тогны мөнгөнд төлөх хэрэгтэй болно.

    DVD тоглуулагч

    Унтраастай ч гэсэн “ажилласаар” байгаад жилд овоо хэдэн төгрөг зарцуулна. Бидний ихэнх нь зурагтаа унтраагаад DVD тоглуулагчийг асаалттай нь орхидог. Ингээд жилийн эцэст төлөх мөнгөн дүн нь 5 дахин их гарах ажээ.

    Цагтай цахилгаан хэрэгслүүд

    Ажиллаж байгаа цаг мэт үл анзаарагдах нэмэлт ажиллагаатай цахилгаан хэрэгсэл унтраастай ч гэсэн цахилгаан хэрэглэсээр байдаг. Энэ төрлийн цахилгаан хэрэгслийг залгуураар нь салгаснаар жилд нилээн хэдэн төгрөг хэмнэх боломжтой.

    Утас залгаагүй цэнэглэгч

    Утас, таблет залгаагүй байсан ч гэсэн цахилгаан идсээр байдаг. Үнэндээ бидний санхүүд хүнд цохилт болохгүй л дээ, цахилгааны хэрэглээ нь үнэхээр өчүүхэн юм.

    Зурагт

    Удирдлага дээрх “OFF” товчлуур нь зурагтыг бүрэн унтраадаггүй, унтаа горимд шилжүүлдэг. Энэ байдлаар гарах зардал жилд нилээдгүй хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ.

    Иймд цахилгаан хэрэгслийг залгуураар нь салгах хэрэгтэй. Цахилгааны огцом хэлбэлзэл боллоо гэж бодоход цахилгаан хэрэгсэл шатах аюултайг ч мартаж болохгүй.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй