ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүмүүсийг илүү цагаар ажиллуулахгүйн тулд КОМПЬЮТЕРЫГ нь унтраана

    Сөүл хотод Баасан гарагийн оройн 20 цагт бүх компьютеруудыг унтрааж, ажилчдыг илүү цагаар ажиллуулахгүй байх шийдвэр гарчээ.“Хэт их ажиллахаас сэргийлэхийн тулд” ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан бөгөөд БНСУ-ын иргэд өнөөдөр дэлхийд хамгийн олон цагаар ажилладаг орнуудын нэг болсон юм.

    Төрийн албан хаагчдын хувьд жилд 2739 цаг буюу бусад хөгжилтэй орнуудтай харьцуулахад 1000 цагаар илүү ажиллаж байгаа аж.

    Шинэ шийдвэр ойрын гурван сарын хугацаанд гурван шаттайгаар хэрэгжих бөгөөд гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэх юм байна.Харин хоёрдугаар шат дөрөвдүгээр сард эхэлж, ажилтнуудыг 19:30 цагт өөрсдөө компьютероо унтрааж байхыг шаардаж эхэлнэ. Ингээд тавдугаар сараас шийдвэр бүрэн хэрэгжиж Баасан гараг бүрийн 19:00 цагт компьютерыг унтрааж байх аж.

    Эх сурвалж: Mashable

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй