Стрептококк пневмони нянгаар үүсгэгдэх уушгины хатгалгаа дунд чихний үрэвслээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой хатгааны эсрэг 13 цэнт вакцинаар 2 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдүүдийг тодорхой үе шаттайгаар дархлаажуулах ажил үргэлжилж байна.
Вакциныг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдэд товлолын дагуу хийж эхэлсэн.
Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд хийх бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байгаа юм.
Энэ сарын 19-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд 2 сартай 1,330 орчим хүүхдийг хатгааны эсрэг вакцины эхний тунгаар дархлаажуулжээ.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт