ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ирээдүйн ХУДУУДДАА илгээх захидал

    Ирээдүйн ХУДУУД минь сайн байна уу? Ирээдүйн ХҮРГЭН минь болох энхрий хөөрхөн хүүг минь өнгөтэй өөдтэй эрүүл саруул өсгөх гэж зай завсаргүй л гүйлдэж байна уу? Бид хоёр ч ялгаагүй ээ. БЭР болох охиныг чинь элэг бүтэн, бие бүтэн, ухаан бүтэн, сэтгэл бүтэн хүн болгож өсгөж хүмүүжүүлэх гэж өмсөж зүүх идэж уухаа хагаслаад зүтгэж л явна. Алган дээрээ тавихаар даарчих вий амандаа хийчихвэл хайлчих вий гэж нүдний цөцгий шиг хамгаалж аминаасаа илүү хайрлаж явна. Өдөр ажилтай үедээ сэтгэл дотроо тэврээд орой гэртээ энгэртээ тэврээд өвдөж зовоход нь нойргүй сахиад инээж хөгжихөд нь дагаж баясаад хагас бүтэн сайндаа агаарт тогтмол гаргаж байгаа. Зундаа хөдөө идээ цагаан дээр гаргаад байцгааж байна даа. Орой унтахад нь бас үлгэр уншиж өгч байгаа шүү. Аан бас хүүхэд цөөтэйг нь бодоод төлбөртэй цэцэрлэгт өгч байгаа. Та 2 минь ч гэсэн ингэж л яваа байлгүй дээ. Ирээдүйн нэгэн өдөр дөрвүүлээ уулзаад үр хүүхдүүдийнхээ аз жаргалыг харж жаргангаа энд тэндхийн амралт хэсч, дундаа данх цай тавьж хов базаж даалуу муушиг эргүүлсэн шиг суухын ерөөл дэвшүүлье! За тэгээд ХҮҮГ минь дааруулж хөргөв, өлсгөж цангаав, гомдоож уйлуулав элдэв ханиад томуунаас хол байлгаж энхрийлэн хайрлаж халамжлаарай.

    Рагчаагийн Анхням

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй