ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    117 айл өрх шар усны үерт автжээ

    Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хорооны 117 айл өрх шар усны үерт автсан нөхцөл байдалтай байна.

    Үерийн улмаас дүүргийн гэр хорооллын айл өрх, гудамж талбай шар усны үерт автан айлуудын бохирын цооног дүүрч, хөрс бохирдон хүн, малын халдварт өвчин гарах эрсдэлтэй, далан шуудуу усны урсгалыг даалгүй эвдэрсэн, автозамд усны хаялага хийгээгүйн улмаас эвдэрч нийтийн тээвэр болон, том оврын тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, зам сэтэрч, цөмөрсөн зэрэг хүндрэлүүд гарсан.

    Иймд дүүргийн Онцгой комиссын дарга Х.Болормаагийн захирамжаар Үер, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай Ажлын хэсэг, 9, 11-20 дугаар хорооны Засаг даргын Ажлын албыг “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт, онцгой байдлын бусад гишүүдийг “Өдөр тутмын бэлэн байдал”-ын зэрэгт шилжин ажиллах, цаг уурын огцом дулааралтай холбоотойгоор гамшгаас хамгаалах албадыг үүссэн нөхцөл байдлыг хурдан шуурхай арилгаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тус тус үүрэг болголоо. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй