Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаярт нарт барилдах эрхийг хоёр жилээр хасах шийтгэл оногдуулсон байна.
БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингүй эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд үндэсний бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан юм. 2017 оны арванхоёрдугаар сард нийт 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Дээрх бөхчүүд 'А' сорьцын хариуг хүлээн зөвшөөрсөн бол нэг бөх 'В' сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ өгсөн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт