Нийтийн тээврийн кондуктороор ажиллаж байсан шалгагч нар Таван шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад шалгалт явуулж, зөрчил илрүүлж байна.
Нэгдүгээр эгнээгээр явж буй тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, зургаар баримтжуулан зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын Цагдаагийн Хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус шалгалтыг 2018 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад явуулах юм.
Иймд иргэд автозамын 1-р эгнээгээр зорчихгүй байх, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Нийслэлийн тээврийн газраас анхааруулж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт