ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ХАВАР-ын маникюрт зонхилох 7 өнгө

    Бараан өнгөнөөс залхаж байна уу? Хумсаа гоё өнгөөр будмаар байна уу? Харин ямар өнгө гэдэгт эргэлзэж байвал Холливуудын оддын маникюристууд усан ягаанаас эхлээд зөөлөн шаргал, улаан-улбар шарын нэгдэл зэрэг сонирхолтой, арьсны өнгөнд тань зохицож, гарыг гоё харагдуулах дараах 7 өнгийг нэрлэлээ!

    Усан ягаан
    Бомбер жакетнаас эхлээд хуримын даашинзан дээр ч гайхалтай зохицдог, эмэгтэйлэг, энхрий дүр төрхийг бүрдүүлдэг, гарыг урт, цагаан, сэтгэл татам харагдуулдаг зөөлөн ягаан буюу усан ягаан өнгө бол энэ хаврын трэнд өнгө

    Нил ягаан
    Тийм ээ, энэ бол мэдээж энэ жилийн загварын голлох өнгө нил ягаан! Энэ удаад хаврын маникюрийн зонхилох өнгөөр ч бас сонгогдлоо. Нил ягаан өнгө сансар огторгуйн тайлагдашгүй нууцаас эхлээд эрч хүчтэй дүр төрхийг бүрдүүлэхэд оролцдог.

     
    Зөөлөн шаргал
    Селин Дион, Сэм Смит нарын маникюристаар ажилладаг артист Арлене Хинксон, Нью-Йоркийн загварын 7 хоногийн төрх гээд бүгд зөөлөн шар өнгийг бүсгүйчүүдийн энэ хаврын хумс будалтын өнгө хэмээн хэлж байна.
     
    Nude
    Nude өнгө эмэгтэйчүүдийн хайрыг татсан хэвээр байгаа тул тайзнаас буух болоогүй бололтой. Ягаан, хөх суурьтай энэ өнгийг өөрийн арьсны өнгөтэй тохируулан ямар бол ямрыг сонгох боломжтой. Хамгийн гол нь бүсгүйчүүдийн гарыг маш сайхан харагдуулдаг төгс өнгө.
    Улаан-Улбар шарын нэгдэл
    Гэнэт гарч ирсэн гэж хэлж болох энэ сонирхолтой өнгө цайвар арьстай гаран дээр тод ялгарч, бор, шар арьсны өнгөн дээр гарыг илүү урт харагдуулж, өөр бусад өнгөтэй сайхан зохицдог тул маникюр артистуудын дуртай өнгө болоод байгаа.
    Далайн хөөсний ногоон
    Та дулаан өнгийн арьстай бол далайн хөөсний ногоон буюу минт өнгө арьсан дээрх артер, венийн судсыг тэнцвэржүүлж харагдуулахад тусална. Маникюристууд танд энэ өнгийн зөөлөн бүдэг хэлбэрийг ажилдаа, илүү тод хурц шийдлийг үдэшлэгт явахдаа сонгохыг зөвлөж байна.
    Солонгорсон өнгө
    Энэ хавар таны гар солонгорон гялалзаж байвал хичнээн сайхан цагаа олсон, мэдрэмжтэй харагдах бол. Үсний өнгө, нүдний тень, уруулын будганд хүртэл шинэ төрх нэмсэн энэ өнгө одоо хумсны будалтыг сонирхолтой болгохоор маш олон өнгийн сонголттой солонгорсон будгууд зах зээлд гарсан. Харин та тэдгээрээс өөрийн арьсны өнгө, зан байдал, дүр төрхөндөө нийцүүлэн сонголтоо хийх л үлдлээ.
    Эх сурвалж: http://www.totalbeauty.com/
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй