Нуруу нугасны чиглэлээр салбартаа тэргүүлэгч “Гранд Мед” эмнэлэг, ОХУ-ын Буриад улсын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд харилцан туршлага солилцон, хамтран ажиллах болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болжээ.
ОХУ-ын Буриад улсын нэгдсэн эмнэлгээс нийт 13 төлөөлөгч эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, "Гранд Мед" эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан ийнхүү хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. ОХУ-ын Буриад улсын нэгдсэн эмнэлэг нь нийт 1800 гаруй ажилтантай 240 гаруй мэргэжлийн эмчтэй ба цус судлал, дотоод шүүрэл, зүрх судлал мэдрэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Сонирхуулахад, “Гранд Мед” эмнэлэг 2018 онд дүрс оношилгооны төвөө өргөжүүлэн тархи мэдрэлийн мэс заслын бүх төрлийн оношилгоо эмчилгээ хийх, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Энэтхэг улсын чадварлаг эмч мэргэжилтнүүдтэй хамтран хийхээр төлөвлөөд байгаа аж. Мөн улсын хэмжээнд Монголын мэс засалчдын анхны чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажилдаа оржээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт