Цахим сүлжээгээр нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авдаг нь хууль бус гэсэн мэдээлэл тархсан Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллага тайлбар хийлээ.
ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат: Санжаагийн Одгэрэл гэдэг иргэн "Шударга ёс яллаа. Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон нь хүчингүй юм байна" гэх мэдээлэл тарааж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн иргэн автомашинаа барьж яваагүй, цаг хугацаа орон зайн хувьд өөр газарт байхад өмчлөгч дээр нь торгуулийн хуудас очсоныг шүүх хүчингүй болгосон байгаа. Тухайн иргэний нэг удаагийн зөрчил дээр гаргасан шүүхийн шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй.
Иймд иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсч байна. Цаашид нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах журам хэвээр үйлчилнэ” гэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт