Шүд авахуулах нь төрсний дараа хийх шаардлагатай шүдний эмчилгээний сонголтот ажилбаруудад хамаардаг. Гэхдээ шүдний цоорлын улмаас шүд маш хүчтэй өвдөж байгаа, шүдний орчимд халдварын улмаас идээлж хавдсан зэрэг нөхцөл байдлын үед яаралтай заалтаар шүдийг заавал авах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд шүд авах нь аюултай гээд шүдийг авахгүй бол шүдний орчмын халдвар нь харин жирэмсэн эхийн амь насанд жинхэнэ аюултай хүндрэл болж болзошгүй. Үүний зэрэгцээгээр шүдний өвдөлт нь эхийн амгалан тайван байдлыг алдагдуулж стрессийн шалтгаан болсноор эх болон урагт сөрөг үр дагавартай. Иймд зайлшгүй авахуулах шаардлагатай тохиолдолд дараах зүйлсэд анхаарлаа хандуулна уу?
1.Мэдээ алдуулах тариа
Шүдээ авахуулах шаардлагатай бол эмчдээ жирэмсэн гэдгээ заавал хэлэх хэрэгтэй. Шүдний эмч танд ашиглах мэдээ алдуулах бодисоо өөрчилж адреналин агуулаагүй лидокайн төрлийн мэдээ алдуулагч тариаг хэрэглэх болно. Жирэмсэн хүнд Prilocaine төрлийн мэдээ алдуулагч хэрэглэх нь төрөх хүүхдэд цусны эмгэг үүсгэх аюултай тул ашиглаж болохгүй гэдгийг анхаар. Жирэмсэн хүнд унтуулга (sedation) ба ерөнхий мэдээ алдуулалт хийхээс аль болох зайлсхийх нь зөв. Унтуулга эмчилгээний явцад diazepam ба midazolam хэрэглэх нь аюултай. Nitrous oxide бодис хэрэглэх нь эхийн витамин В12 ба фолийн хүчлийн бодисын солилцоог хямралд оруулна.
2.Антибиотик
Хүүхдийн шүдний өнгийг өөрчилдөг тул жирэмсэн эхэд тетрациклин төрлийн антибиотик огт хэрэглэж болохгүй.
3.Бусад эмийн бодис
Жирэмсэн эхэд дур мэдэн төрөл бүрийн эм бичиж өгч болохгүй. Эмийн бодис нь урагт нөлөөлж амьгүй төрөлт, уруул тагнайн сэтэрхий зэрэг сөрөг үр нөлөө учруулж болзошгүй. Аспирин болон бусад үрэвслийн эсрэг стеройд агуулаагүй эмийн бодис (NSAIDS)-ыг жирэмсний 3-р мөчлөгийн үед хэрэглэж болохгүй.
Эх сурвалж: shud.mn
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт