Арьсны өнгө ба бүтцэд тохирсон, зөв сонгосон суурь крем нь бүсгүй хүн бүрийн косметикийн уутанд байх ёстой хамгийн чухал бүтээгдэхүүний нэг юм. Танд төгс тохирсон суурь крем арьсыг арчилж, аливаа өө сэвийг дарахын зэрэгцээ мөн байгалийн мэт хөнгөн харагддаг байх учиртай. Кремээ зөв сонгоход тань хэрэг болох сэтгэгдлүүдийг хүргэе.
Энэ усан суурьтай шингэн крем нь тослог болон холимог арьсанд илүү тохиромжтой. Өнгөний сонголт өргөн учраас яг өөрийн арьсанд тохируулж авахад хялбар байсан. Coverage буюу өө дарагч өндөр тул бага зэргийн улайлт, нөсөө толбо, хуучин сорви зэргийг хялбархан дардаг. Үүнийг хэрэглэж байхдаа би давхар өө дарагч бараг хэрэглэж байгаагүй. Тогтоцын хувьд түрхээд 6 цаг ямар нэг өөрчлөлтгүй тогтож байсан. Түүнээс удаад ирэхээр өнгө нь бага зэрэг алдагдаж эхэлсэн.
Өөрийн гэсэн pump буюу шахагчгүй савалгаа нь надад жаахан таалагдаагүй. Ихэнхдээ хүссэнээсээ их хэмжээний крем гарч ирээд түрхэх ч хэцүү буцаагаад хийх ч хэцүү байдалд ордог байсан. Шахагчтай шингэн кремнүүд хэрэглэхэд маш хялбар байдаг. Бас арьс хуурайшсан үед хэрэглэвэл барзайж харагддаг юм байна лээ.
Бас нэг шахагчгүй шингэн крем. Өнгөний сонголт ихтэй, багс, спонж, хуруугаараа түрхсэн ч ялгаагүй сайн шингэдэг. Хуурай холимог арьстай хүмүүст илүү тохиромжтой. Ойролцоогоор 6 цаг өнгө хувирахгүй барьдаг. Өө дарахдаа дунд зэрэг учраас давхар өө дарагч хэрэглэх шаардлагатай.
Үнэтэй брэндийн шингэн кремүүдтэй өрсөлдөхүйц сайн крем. Зураг авалтад зориулсан гэдэг ч өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой. Дотроо гэрэл ойлгогчтой учраас арьс толигор, чийгтэй мэт гялалзаж харагддаг. Хуурай арьстай хүмүүст тохиромжтой. Тослог арьстай хүн хэрэглэвэл хэт гялалзаад байж магадгүй. Ойролцоогоор 6-8 цаг барьдаг. Өө дарагч багатай, өөрийн арьс мэт харагдана.
Яг үнэнийг хэлэхэд савлагаа нь сонирхол татаад авч байсан. Түрхэгч хэсэг нь бактер үрждэггүй спонжоор хийгдсэн гэсэн би хэрэглэхдээ шахаж гаргаад багсаараа түрхдэг байсан. Өө дарагч бараг байхгүй, арьсыг жигд өнгөтэй болгох үйлчилгээтэй. Маш хөнгөн бүтэцтэй болохоор хэсэг хугацааны дараа түрхсэн нь мэдэгдэхээ больдог. Нэрнээс нь болж хөгшрөлтийн эсрэг гэж ойлгомоор ч залуу охид бүсгүйчүүд хэрэглэж болно шүү. Тогтоцын хувьд дунд зэрэг, бас л 6 цаг орчим барьж байсан. Гайхалтай сайн чийгшүүлдэг.
5.Vitalumiere, Chanel
Миний хамгийн дуртай шингэн крем бол ялтчгүй энэ. Үүнийг багсаар түрхвэл тохиромжтой бөгөөд өөрийн арьс мэт харагдахаас гадна, арьс чийгтэй дотроосоо гэрэлтээд байгаа юм шиг гоё харагддаг. Хуурай болон холимог арьстай хүмүүст тохиромжтой.
Хэрэглэхэд хялбар, цүнхэнд аваад явахад савлагаа нь тохиромжтой. Дунд зэргийн өө дарагчтай бөгөөд 8 цаг өнгөө барьдаг.
Өө дарагч сайн учраас давхар өө дарагч хэрэглэх шаардлагагүй. Бусад шингэн кремүүдийг бодвол бага зэрэг өтгөн тул маш сайн уусгах хэрэгтэй. Үүнийг түрхэх хамгийн тохиромжтой хэрэгсэл бол чийгтэй спонж. Спонж буюу парлоноо усанд норгоод хуурай алчуурт атгаж илүүдэл усыг нь шингээж авсны дараа иймэрхүү өтгөн крэм түрхэхэд тохиромжтой болдог. Бүх төрлийн арьсанд түрхэж болно. Өнгөө 8-10 цаг хадгална. Би хэтэрхий их өө дарагчтай кремэнд дургүй хиймэл нүүртэй юм шиг харагдуулдаг юм шиг санагддаг. Хэрэв таньд өө дарагч ихтэй крем таалагддаг бол үүнийг хэрэглээд үзээрэй гэж зөвлөх байна.
100% натурал найрлагатай энэхүү крэм нь будаагүй юм шиг харагдуулдаг. Хуруугаар түрхвэл бүр бүдэгхэн харагддаг ч багсаар давхарлаад уусгаад түрхвэл нүүрний арьсыг жигд толигор, чийглэг харагдуулдаг. Хуурай арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. SPF 15-тай учир давхар заавал нарны тос түрхэх хэрэгтэй болдог. Өнгөө ойролцоогоор 6 цаг барьдаг.
Батганы эсрэг крем гэхээр нь сонирхоод хэрэглэж үзсэн. Өө дарагч маш сайн, өтгөн крем бөгөөд маш бага хэрэглэгддэг. Дээр дурьдсанчлан чийгтэй спонжоор түрхвэл тохиромжтой. Мөн тослог, батгатай арьсанд маш тохиромжтойг хэлэх нь зүйтэй гэж бодлоо. Тухайн үед нүүрээр бага зэрэг юм гардаг байсан нь уг шингэн кремийг хэрэглэхэд алга болсон шүү. Бүтэн өдрийн турш matte буюу тослоггүй харагдуулдаг юм билээ. Өнгөө 8-10 цаг хадгалдаг.
Энэ нунтаг энгэсгийг би нүүр будалтаа хийж дуусаад түрхсэн шингэн крэмээ өдрийн турш хадгалахын тулд маш бага зэргийг том нүүрний багсаар дух, хамар, эрүүндээ түрхдэг. Маш сайн шингэдэг ба түрхсэний дара бараг хуурай энгэсэг түрхсэн гэж мэдэгдэхгүй.
Анх түрхэхэд шууд л шингэдэг нь таалагдсан. Өө дарах нь их сайн, бүх төрлийн арьсанд хэрэглэж болно.Энэ крем их бага ордог ойролцоогоор 8-9 сар тасралтгүй хэрэглэж дуусгасан.
Өө, нөсөө толбо маш сайн дардаг. Бага зэрэг хүнд санагдсан, гэхдээ нүүрэн дээр юм гарсан үед үүнийг л хэрэглэнэ гэж бодсон. Хэдий хүнд санагдсан ч өнгөө маш удаан барьдаг. Тэр нь маш их таалагдсан.
Эхлээд хэрэглэхэд хэт шингэн санагдсан. Одоо бол өглөө яарч сандарсан үе дээ үүнийг түрхээд гардаг. Шингэц сайтай, түрхсний дараа арьс гое гэрэлтсэн мэт болдог. Маш хурдан уусаж өөрийн арьс мэт харагдуулдаг. SPF 15-тай. Араас нь нунтаг пудра түрхэж болно эсвэл дангаар нь ч хэрэглэж болно. Өө нээх сайн хаадаггүй. Гэхдээ өөр дээрээ өө дарагч, гэрэл сүүдэр их гое тогтоодог. Нөгөөх no makeup make-up бий болгодог.
Бага зэрэг ягаан туяатай болохоор арьсыг илүү өнгөлөг харагдуулдаг. Өмнө нь хэрэглэж байсан BB cream-үүдийг бодвол бага зэрэг өтгөн,шингэц удаан санагдсан. Гэвч 8-12цаг өнгөө хадгалдаг учраас өдрийн турш арьс гэрэлтсэн өнгөлөг харагдуулдаг.
Makeup Forever HD-тэй төстэй өнгө хувиралгүй 12 цаг тогтдог. 40-өөс дээш насныханд илүү тохиромжтой. Хэдий өө сайн дардаг ч өөрийн арьсны өнгө алга болдог. Маш хүнд,түрхэхэд шууд мэдэгсэн. Өө, сэвх ихтэй, тослог арьстай хүмүүс хэрэглэвэл зохимжтой
16. Bobbi Brown BB cream SPF 35
SPF 35-тай учир нарны тос нэмж түрхэх шаардлагагүй. Арьс толигор харагдуулдаг, өнгөө 6 цаг барьдаг. Ахиж авна гэх сэтгэгдэл төрөөгүй гэхдээ сайн bb cream байсан.
Өнгийг нь хараад гайхсан, саарал өнгөтэй байж яаж миний арьсанд таарах юм бол гэж. Гэхдээ маш гоё түрхээд л яг миний арьсны өнгөтэй адилхан болсон. Хэт цагаан санагдсан, өвөл түрхсэн дээр ч юм уу гэж санагдаад түр дараа хэрэглэнэ гээд хадгалчихсан байгаа.
Энэ кремийг хэрэглэж үзээд л шууд дурласан. Крем нь өөрөө торго шиг, түрхэхэд маш тааламжтай. Хэт шингэн байсан ч давуу талууд ихтэй байсан. Хэрэглэхэд тааламжтай, хурдан шингэдэг, арьсыг маш гоё харагдуулдаг.Бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Солонгос косметик хэрэглээд байдаггүй гэхдээ Missha-г гоё гэж сонссон. Энэ bb cream нь нэлээд нэр хүндтэй, сайндаа тооцогддог юм билээ. Өөрийн арьс мэт харагдуулдаг.
Ер нь Shiseido-гийн бүтээгдэхүүнд их дуртай. Энэ кремийг хэрэглээд харамсалтай нь таараагүй. Шууд л нүүрэн дээр батга гарч эхэлсэн. Уг нь арьс өнгөлөг харагдуулдаг юм билээ.
Эх сурвалж: szmakeup.wordpress.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт