Шээсээр зөөвөрлөгдсөн өчүүхэн жижиг хэсгүүд эсвэл талстуудын цугларлаас бөөрөн дотор үүссэн цул хатуу талстыг бөөрний чулуу гэнэ. Бөөрний чулуунууд нь элсний ширхэг шиг жижгээс эхлээд ширээний теннисний бөмбөг хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг. Чулуу нь шээс ялгаруулах системийн аль ч хэсэгт үүсч болно.
Бөөрний чулууг үүсгэдэг хүчин зүйлс:
Бөөрөнд чулуу “үүсгэдэг” хоол хүнс:
Кофе- бөөрний ачааллыг нэмэгдүүлж бөөрний чулуу бий болоход нөлөөлнө.
Улаан мах- Амьтны гаралтай өөх тос, уураг нь бөөрний чулуу үүсгэхэд шууд нөлөөлдөг.
Хиймэл амт оруулагч- Бодоход хортой зүйлгүй мэт боловч сахарыг бодвол илүү их хортой ажээ. Өөрөөр хэлбэл бөөрний чулуу үүсэхэд шууд нөлөөлөх хүчин зүйл болдог байна.
Давс- Давс хэтрүүлэн хэрэглэснээр биеэс шингэн гадагшлахгүй байх, ингэснээр бөөрөнд чулуу үүсэх нөхцөл болно.Үүнээс гадна давс нь цусны даралт ихсэх, илүүдэл жинтэй болоход шууд нөлөөлдөг ажээ.
Далайн гаралтай хүнс- Бөөрөн дэх кальци болон натрийн нэгдэл чулуу үүсгэхэд хүргэдэг байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүн- Сүү, йогурт, бяслаг их хэмжээгээр хэрэглэснээр шээстэй цуг кальцийг их хэмжээгээр гадагшлуулахад хүргэнэ. Ингэснээр хүний биеэс хорт бодис удаан гадагшлахад нөлөөлөх ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт