Ханиад томуунаас сэргийлэхэд гарын ариун цэврийг сайтар сахих, гараа тогтмол угааж цэвэрлэх, тасалгаа орчны гадаргуунуудыг ариутгаж цэвэрлэж байх нь маш чухал. Харин та болон таны хүүхэд ханиад хүрсэн бол шүдний сойзоо яах вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Augusta University-ын Шүдний сургуулийн Амны хөндийн Эрүүл Мэндийн тэнхимийн профессор Вавик Дэсай “Ханиад хүрсэн үедээ шүдний сойзоо хаа хамаагүй газар хаяхгүй байх, хэн нэгэнтэй хуваалцаж хэрэглэхгүй байхыг” анхааруулж байна.
Томуугийн вирус нь шүдний сойзонд гурав хүртэл хоног халдварлах чадвараа хадгалан үлддэг тул ханиад хүрсэн гээд шүдний сойзоо шууд хаяж болохгүй гэж тэрээр хэллээ.
Нэгэнт ханиад томуу туссан л бол шүдний сойзноосоо шалтгаалан дахин халдвар авна гэж байхгүй. Харин таны хаясан шүдний сойзонд агуулагдах вирус агаар дуслаар дамжин өөр хүнд халдварлах боломжтой.
Ханиад томуугийн үед ам хатах, хуурайших нь элбэг тул ус, шингэн зүйл байнга ууж байх, спирт агуулсан ам зайлагч уусмал хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн амны хөндий цэвэрхэн байх, сэнгэнэсэн гаатай оогоор шүдээ угаах зэрэг нь ханиадны шинж тэмдгийг бага зэрэг бууруулж таатай байдал үүсгэх сайн талтай.
Эх сурвалж: shud.mn
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт