ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Канад эмч нар цалингаа нэмэхийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ

    Канадад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон анагаахын сургуулийн оюутнууд цалин нэмэхийг эсэргүүцэж, өргөдөл гаргажээ. Харин нэмэгдлээр олгох гэж буй цалингийн зардлыг сувилагч болон өвчтөнүүдэд зарцуулахыг хүссэн байна.

    Өргөдөлд бичсэнээр “Квебекийн эмч нар бид саяхан яригдсан цалин нэмэх асуудлыг эсэргүүцэж байна” гэжээ.

    Хоёрдугаар сарын 25-ны өдөр нийтлэгдсэн өргөдөлд нийт 700 гаруй хүн гарын үсэг зурсан бөгөөд тэдний 213 нь хүний их эмч, 184 нь нарийн мэргэжлийн эмч, 162 нь анагаахын сургуулийн оюутнууд аж. Эмч нар ийм шаардлага тавьсан гол шалтгаан нь сувилагч, эмнэлгийн бусад ажилтнуудын хувьд цалин бага бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг танаснаас зарим өвчтөнүүд эмчилгээ авч чаддаггүй зэрэг асуудал байгаа учраас тэр юм.

    Өргөдөлд “Сувилагч нар, эмнэлгийн бусад алба хаагчид тун хүнд нөхцөлд ажилладаг, Эрүүл мэндийн яамны шийдвэрээс болоод өвчтөнүүд шаардлагатай эмчилгээгээ авч чадахгүй байхад ийм шийдвэр гаргаж байгаа нь биднийг гүн цочролд орууллаа. Тиймээс Квебекийн эмч нар бид цалин нэмэхийг эсэргүүцэж, үүний оронд төсөвлөж буй хөрөнгийг сувилагч, эмнэлгийн бусад алба хаагчид, өвчтөнүүдэд зарцуулахыг хүсэж байна” гэжээ.

    2016 оны тооцоогоор Канадад эмч нарын жилийн цалин дунджаар 260 мянга ам. доллартой тэнцэж байсан аж.

    Эх сурвалж: CNBC

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй