Манай гарагийн 72 улсад 2,208 тэрбумтан амьдарч байгаагаас Унгар, Зимбабве улсуудын анхны тэрбумтнууд жагсаалтад нэмэгдэж орсон байна.
Жагсаалтад багтсан хүмүүсийн хөрөнгө нийлээд $9.1 их наяд болсон нь өмнөх оноос 18 хувь өссөн дүн юм. Тэдний дундаж хөрөнгийн хэмжээ $4.1 тэрбум байна.
585 тэрбумтантай АНУ жагсаалтыг манлайлж, эх газрын Хятад 373 тэрбумтнаар удаалжээ. Энэ жилийн жагсаалтад анх удаа 100 тэрбумын босгыг давсан эрхэм бүртгэгдсэн нь Амазоны үүсгэн байгуулагч Жеф Бэзос байлаа. Өнгөрсөн онд түүний хөрөнгө $39 тэрбумаар нэмэгдэж, $112 тэрбумд хүрсэн юм.
Түүний араас $90 тэрбумтай Билл Гэйтс орсон нь жагсаалтын нэг ба хоёрдугаарт орсон хүмүүсийн хөрөнгийн зөрүү 2001 оноос хойш хамгийн их хэмжээнд хүрсэн тохиолдол гэнэ.
Тэдний араас Уорен Бафет (АНУ), Бернард Арно (Франц), Марк Зукербэрг (АНУ), Амансио Ортега (Испани), Карлос Слим Хелу (Мексик), ах дүү Чарльз Кок, Дэвид Кок (АНУ), Ларри Эллисон (АНУ) нар жагсжээ.
Эх сурвалж: Forbes
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт