ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах уу?

    УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээсээ татгалзах мэдээлэл өчигдөр Төрийн ордон болоод цахим ертөнцөд тархлаа. Тодруулбал, Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ намынхаа удирдах зөвлөлд тавьсан бөгөөд хараахан хэлэлцээгүй байгаа аж. Тэрээр “УИХ-ын гишүүний бүрэн эрх саад болоод байгаа бол жирийн иргэн болоод үнэн зөвөөр шалгуулъя” хэмээн өргөдөлдөө бичсэн гэх мэдээлэл байгаа юм.

    Cap шинийн дараахан Д. Гантулгыг яллагдагчаар татаж, албадан ирүүлэх мэдээллийг прокурорын байгууллагаас өгч байсан юм. Түүнд холбогдох хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа ч шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна. Үүнтэй холбогдуулан Д.Гантулга гишүүний сонгогдсон Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явагдах яриа улс төрийн хүрээнд өрнөж эхэлжээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй