Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Хурд интернэшнл” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд НОВОТЕЛ УЛААНБААТАР зочид буудлын хүний нөөц бүрдүүлэх ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар дахь нийслэлийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 09:00-17:00 цагт зохион байгуулж байна.
Дэлхийн нийтэд 3700 гаруй салбарт Софител, Ибис зэрэг олон улсад нэр хүндтэй зочид буудлыг эгнээндээ нэгтгэсэн Францын "Аккор" групп энэ оны тавдугаар сараас Улаанбаатар хотноо "Новотел Улаанбаатар" зочид буудлыг нээхээр бэлтгэл ажлаа хангаж буй юм. Таван одтой, 16 давхар 192 өрөө бүхий энэхүү зочид буудалд ахлах болон туслах тогооч, харуул хамгаалалт, санхүү, маркетинг, нярав зэрэг 40 мэргэжлийн 150 ажилтан шаардлагатай аж.
Ажлын байрыг сонирхсон хүмүүст дараах ерөнхий шаардлагыг тавьж байгаа ажээ. Үүнд:
Иргэн та Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй 7777-1896, 9101-1896 утсаар холбогдож, нэмэлт мэдээллийг авч болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт