1. Хямдхан хувцас авахаа боль
Хүүхэд байхад бас оюутан байхад хямдхан хувцас авч хэд өмсөөд загвар дагаад шинийг аваад байж болдог байж. Харин одоо бол чи ажил мэргэжлийн талбартаа байр сууриа олж яваа хүн болохоор олон хямдхан хувцаснаас хэдэн чанартай брэнд хувцасыг илүүд үзэж сонгох нь зүйтэй
2. Угаас бүтэхгүй хүнтэй уулзахаа боль
Өөртөө таарсан хүнийг олох нь хэцүү гэхдээ 25 нас дөхөөд ирэхээр яг ямар хүн хайж байгаагаа илүү сайн мэддэг болно. Чамд хань болохгүй гэдгийг нь мэдэж байгаа хүнд цагаа үрэх хэрэггүй.
3. Бусад хүмүүс юу гэж бодох бол гэдэгт санаа зовохоо боль
Хүмүүс юу гэж бодох талаар санаа зовох нь хүний байгалийн зан. Гэхдээ бусдын бодолд хэт анхаарснаар та өөрийгөө алдаж өөрийнхөө биш бусдын амьдралаар амьдарч эхэлдэг. Хэн гэдэгтээ үнэнч бай.
4. Эцэг эхээ буруутгахаа боль
Бүх эцэг эхчүүд төгс биш шүү дээ тэд ч бас алдаа гаргадаг. Тиймээс юм болгонд эцэг эхээ буруутгадагаа болих хэрэгтэй.
5. Хуучин хүсэл мөрөөдлөөсөө зүүгдэхээ боль.
Хуучин хийсвэр мөрөөдлөө илүү бодит амьдралд ойрхон мөрөөдлөөр орлуул гэхдээ хэн болохыг хүсдэг байснаа март гэж байгаа юм биш. Зүгээр л илүү бодитой байх хэрэгтэй
6. Санхүүгийн асуудлыг хайхралгүй орхидгоо зогсоо
1000 төгрөгөөрөө бэлэн хоол авч идчихээд өөр юунд ч санаа зовохгүй амьдардаг цаг чинь өнгөрсөн. Одооноос эхлээд хадгаламжтай бол бас ирээдүйгээ бодож нийгмийн даатгал төлж эхлэ.
7. Хэтэрхий сайхан аашилдгаа боль
Юм бүр толгой дохиж явдагаа болих хэрэгтэй. Одоо чи юу чадах юу чадахгүйгээ мэддэг болсон тиймээс зарим зүйлст шулуухан үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй.
8. Интернэтэд хамаг цагаа үрдэгээ боль.
Өнөө үед интэрнэтгүй зүйл гэж үгүй болж. Гэсэн ч өөртөө цаг гаргаж долоо хоногийн нэг өдрийг ч юм уу интэрнэтгүй өнгөрөөж амьд харилцаа, бодит мэдрэмжийг бий болго.
9. Өөрийнхөө бие, эрүүл мэндээ үл хайхардгаа боль
Оюутан байхад шөнөжин уугаад маргааш нь өдөржин бэлэн хоол идэхэд бие зүгээр л байдаг байж харин 25 гараад 30 дөхөөд ирэхээр эрүүл мэнд, эрүүл хооллолтдоо анхаарах хэрэгтэй болно.
10. Замбараагүй байдгаа боль
Чи хэчнээн цагийг түлхүүр түрийвчээ хайж өнгөрүүлсэн бэ? Яг одооноос эмх цэгцтэй байдалд суралц.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт