Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр сар бүр 55 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээг хийлгэх боломжтой. Сар бүр энэ эрхээ эдэлж чадахгүй бол улиралд нэг удаа нэгтгэн 165 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээг хийлгэж болох юм байна.
Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад,
“Даатгуулагч иргэн сар бүр төрийн өмчийн эмнэлэгт 55 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээг хийлгэх боломжтой. Ингэхдээ шинжилгээний нэр төрлийг заадаггүй. Иргэд энэ зохицуулалтын хүрээнд өндөр үнэтэй шинжилгээ хийлгэх санал хүсэлтийг тавьсан учраас сарын шинжилгээний эрхийг улиралд шилжүүлэн хийлгэх боломжтой болсон.
Өмнө нь энэ эрх сардаа хүчинтэй байсан бол одоо эхний хоёр сард үйлчилгээ авалгүйгээр 3 дахь сардаа өндөр үнэтэй шинжилгээ хийлгэх эрхийг нь нээж өгсөн” гэлээ.
Хэрэв таны хийлгэсэн шинжилгээний үнийн дүн 165 мянган төгрөгөөс хэтэрвэл зөрүүг нь төлөх юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт