ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    15 настай Алина Загитова алтан медаль хүртлээ

    “Пёнчан 2018” өвлийн олимпийн хамгийн анхаарал татсан тэмцэл уран гулгалтын мөсөн талбайд Е.Медведева, А.Загитова гэсэн орос охидын хооронд өрнөж, өсвөр үеийн дэлхийн аварга Алина Загитовагийн ялалтаар өндөрлөлөө. Хоёр тамирчин саяхан өндөрлөсөн чөлөөт үзүүлбэртээ яг ижил 156.65 оноо авснаар богино үзүүлбэрт 82.95 оноогоор дэлхийн дээд амжилт тогтоогоод байсан Алина Загитова түрүүлэх болзлоо хангасан юм.  

    Алина Загитова 2002 оны тавдугаар сарын 18-нд ОХУ-ын Ижевск хотноо хоккейн дасгалжуулагч Ильназ Загитовын ууган охин болон мэндэлжээ. Эцэг эх нь уран сайхны гимнастикч, олимпийн аварга Алина Кабаевагийн нэрийг охиндоо өгсөн гэдэг. 2016-2017 оны улиралд ОХУ-ын өсвөр үеийн аварга, мөн насныхаа ангилалд дэлхийн аварга, Финалын Гран прид түрүүлж, насанд хүрэгчдийн ангилалд ОХУ-ын АШТ-ээс мөнгөн медаль зүүсэн. 2017-2018 оны улирлаас насанд хүрэгчдийн ангилалд шилжиж ЕАШТ, Финалын Гран при, Ломбардийн цом, Trophée de France, Cup of China гэсэн таван тэмцээнд орж нэг ч ялагдаагүй явсан тэрбээр “Пёнчан 2018” олимпийн наадмаас багийн төрөлд мөнгөн медаль, ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртээд байна.  

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй