Facebook компани хэрэглэгчдэд өөрсдийн жагсаалт үүсгэх горимыг нэмжээ. Жишээлбэл хэрэглэгч хаашаа аялмаар байгаа, олимпийн наадмын аль спортыг дэмжиж байгаа зэргээ үүгээр илэрхийлэх юм.
Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан энэхүү горим нь Facebook-ийг хэрэглэгчдэд илүү ойртуулах нэг арга бөгөөд зүгээр л зураг, видео нэмдэгтэй адилаар хялбархан ашиглах боломжтой.
Түүнчлэн өнгө, загварыг нь өөрчилж, хүссэн эможигоо нэмж болох аж. Facebook компани хэрэглэгчдэд “Status” цэсэнд өнгө нэмэх горим танилцуулснаас хойш хийж буй анхны томоохон өөрчлөлт нь энэ болж байна.
Эдгээрээс гадна хэрэглэгч найзуудынхаа бичсэн жагсаалтыг өөрийн хуудас руу хуулж тавих боломжтой төдийгүй жагсаалтдаа бусад хүмүүсийн саналыг тусгаж болох аж.
Хамгийн сүүлд компани найзуудын нийтэлсэн зүйлсийг сурталчилгаа, мэдээний нийтлэлүүдийн өмнө харуулдаг болж эхэлсэн бөгөөд Жагсаалт горим бага багаар хэрэглээнд нэвтэрч эхэлж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт