Сар шинийн баярын бэлтгэлээ базаагаад тун чиг завгүй байгаа бүсгүйчүүддээ мөнгөн эдлэлээ гэрийн нөхцөлд өнгө оруулах аргуудаас зөвлье.
Саванд ус хийж, тугалган цаас болон 2-3 халбага сода хийж буцалгаарай. Дээр нь өнгө оруулах гэж буй мөнгөн эдлэл, халбага сэрээгээ хийгээд 10-15 минут байлгахад болно.
Эсвэл хоосон саванд тугалган цаас дэвсээд дээр нь 2-3 халбага сода хийж мөнгөн эдлэлээ тавиад буцалсан ус хийгээрэй. Ингэснээр та мөнгөн эдлэлээ өөрөө зүлгүүрдэж цаг алдахгүй.
Хүнсний содоор мөнгөн эдлэлээ усаар норгоод арчиж зүлгэвэл өнгө орно. Алчуур эсвэл марль давхарлаад арчиж болох ба жижиг нарийн хэсгүүдэд шүдний сойз хэрэглээрэй.
Хөнгөн цагаан саванд 1 литр ус хийж, дээр нь 1 хоолны халбага аяга угаадаг шингэн саван, 1 халбага давс, 1 халбага содыг хийгээд өнгөлөх гэж буй эдлэлүүдээ хийгээд зөөлөн гал дээр 20-30 минут буцалгаарай. Та өнгө орж байгааг тэр дороо л анзаарах болно.
Хэрвээ гэртээ та шүдний нунтаг оо хэрэглэдэг бол нарийн хээ хийцтэй гинж ээмгээ норгоод нунтаг оогоор хийгээд өнгөлж болно. Мөн эмийн сангаас аммиак буюу нашатырийн спирт аваад нунтаг оотой хольж өтгөн зуурмаг болгон мөнгөн эдлэлээ арчиж цэвэрлэж болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт