Хүүхэд тоглох замаар аливаад суралцаж байдаг. Тиймээс хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоом сонгох нь хамгийн чухал байдаг. Хэрэв та хүүхдийн онцлогт тохирсон зөв тоглоом сонгосон бол хэчнээн өнгө үзэмж муутай байсан ч хүүхэд салж чадахгүй зууралддаг. Харин насанд нь тохироогүй тоглоом авч өгвөл хэдхэн хоног тоглоод л тоохоо больдог. Энэ нь эдийн засгийн хувьд ч дэмий зардал болж хувирдаг. Тиймээс та тоглоом худалдан авч буй хүүхдийн нас сэтгэхүйн онцлогийг сайтар бодолцож дэлгүүрийн худалдагчтай зөвлөлдөх хэрэгтэй.
Хүүхдийг хоёр настайгаас нь эхлэн аливаа сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор тоглуулж эхэлвэл оюун ухааны хөгжил нь зөв явж эхэлдэг хэмээн шинжээчид тогтоожээ. Мөн тоглоомуудыг сонгохдоо хүүхдийнхээ хүсэл сонирхлыг харгалзан үзэж нь хамгийн чухал. Хүүхэд тань барилга барих дургүй бол машинаар нь л тоглуул тэднийг битгий хүчил. Дуртай тоглоомоороо тоглож байгаа хүүхэд анхаарлаа төвлөрүүлж бас сууж сурдаг байна.
Frozen” хүүхэлдэйн киноны баатрууд энэ жил алдартай боллоо гээд хүүхдэдээ тэр л хүүхэлдэйн кинотой холбоотой зүйл авч өгөөд байж болохгүй. Хүүхэддээ янз янзын тоглоомын жагсаалт гаргаж оюун ухаан болон бие бялдрыг зэрэг хөгжүүлэх тоглоом бүрдүүлж өгөөрэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт