БНСУ-ын Чонсонг хотод мөсөнд авиралтын Дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас долоон тамирчин өрсөлдсөнөөс Н.Хэрлэн мөнгө, Д.Энхбаатар хүрэл медаль хүртсэн байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын мөсөнд авирагчид анхны медалиа авсан нь энэ юм.
Монгол Улсын тамирчид багийн дүнгээр дөрөвдүгээр байрт оржээ. Тус тэмцээнд 18 орны 100 гаруй тамирчин өрсөлдөж байна. Манай баг тамирчид үргэлжлүүлэн Дэлхийн цомд өрсөлдөх аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт